СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Парисын Дарь эхийн сүмийн дээвэр усан сан болох уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Францын нийслэл Парис хотод байрлах алдарт Дарь эхийн сүм шатаж дэлхийн нийтийн эмзэглэлийг төрүүлсэн билээ. Тус улсын Засгийн газар сүмийн шатсан хэсгийг сэргээн засварлахаа мэдэгдэж томоохон хувийн хэвшлүүд хандив өргөж байна.

Франц улс домогт Нотр Дамын сүмийг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэх компанийг тодруулахаар олон улсад нээлттэй сонгон шалгаруулалтад бэлдэж байна.

Стокгольм дахь Ulf Mejergren Achitects буюу UMA фирмээс сүмийн дээврийг бүхэлд нь христийн загалмай хэлбэртэй усан сан болгож барих саналыг дэвшүүлсэн байна. Ингэхийн тулд “Нотр Дамын бөгтөр” зохиолд гардаг бурхан, чөтгөрийн дүрст 12 баримал хөшөөг нүүлгэх хэрэгтэй гэжээ. Компанийн зүгээс “бид бүгдийн оюун бодолд байдаг сүм орхигдсон арал мэт байх ёсгүй. Хотын нэг хэсэг болж оршин суугчид, аялагч жуулчдад нээлттэй байх хэрэгтэй”  хэмээн мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Эммануэл Макрон түүхэн сүмийг өмнөхөөс нь ч илүү үзэсгэлэнтэй болгохоо өнгөрсөн сард амласан билээ.

Дундад зууны үеийн шилдэг уран бүтээлээрээ алдартай мастер Флориан Ренучи Нотр Дамын сүм ямар байсан яг түүнтэйгээ эргээд адилхан болох ёстой гэжээ. Тэрээр “бид бүгд тухайн үеийн уур амьсгал техникийг хүндэтгэх хэрэгтэй. Тиймээс өмнө хэрэглэгдэж байсан шил, төмөр, мод, чулуу зэрэг материалыг ашиглаж сэргээн босгох нь зөв. Сүмийг барьсан хүмүүсийн ажил, түүнд шингээсэн сэтгэл зүрхийг хүндэтгэж үзэх ёстой. Хэрэв бид хуучин шиг нь сэргээж чадвал сүм дахин 1,000 жил оршин тогтнох болно” гэжээ.

 

 

Францын Studio NAB-аас сүмийн дээврийг аварга том хүлэмж болгох саналыг дэвшүүлсэн. Мөн цэцэрлэгт хүрээлэн, задгай салхивч, хиймэл ой, шилэн дээвэр зэргээр өөрчлөн бүтээн байгуулалт хийх санал ирсээр байна. Британийн архитектурч Норман Фостер сүмийн дээврийг ган төмрөөр пирамид хэлбэртэйгээр хийх санал гаргажээ.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.