У.Хүрэлсүхийн засгийн газрын нэг сайд 10,0 сая ам долларын хэрэгт холбогдсон тухай мэдээлэл гараад буй. Энэ асуудлаар УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат
"Энэ засгийн газрын нэг сайд 10 сая долларын авлигал авсан байж болзошгүй гэсэн мэдээлэл нийгмийн анхаарлыг татсан сэдэв болчихлоо. Үнэн юм уу худлаа юм уу. Эх сурвалжийг нь олох амархан шүү дээ. Нэг сайд ийм их хэмжээний мөнгөний авлигалд холбогдсон гэдэг мэдээлэл гарна гэдэг нь засгийн газрыг өөрийг нь тогтворгүй болгох чиглэл рүү явж байна.
Манай зөвлөлөөс Ерөнхий сайдад хандаж албан шаардлага хүргүүлж байна. Бүх сайд нар өөрсдийнхөө байр суурийг илэрхийлээд байх шиг байна лээ Энэ бол засгийн газрын анхаарлын төвд очсон байна гэсэн үг.
Өчигдөр Уул уурхайн сайд мэдээлэл хийх үеэрээ нэг ноцтой үг хэлсэн. Ерөнхийлөгчийн БНХАУ-д айлчлах үеэр хамт явсан сайдтай холбоотой мэтээр сонин үг өгүүлбэр хэлнэ лээ. Тэрийг нь би албан тоот бичигтээ тодруулж оруулсан. Энэ мэдээллийг зайлшгүй тодруулах шаардлагатай.
Өөрөөр хэлбэл 10 сая доллар авсан сайд хэн бэ гэдэг дээр Eрөнхий сайд албан ёсоор тайлбар өгөх ёстой" гэлээ.