СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-05-16

Бурхан багшийн их дүйчин өдрөөр 2000 хүн бясалгал хийнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Монголчууд бидний ертөнцийг үзэх үзэл, түүх соёл, хэл, ёс заншил, уламжлал, биет болон биет бус өвтэй Бурхны шашин нягт холбоотой бөгөөд Бурхан багшийн их дүйчэн өдрийг ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Бурхан багшийн их дүйчэн өдөр энэ сарын 18-нд МБШТөв Гандантэгчэнлин хийдээс Энхтайвны өргөн чөлөөгөөр Сүхбаатарын талбай хүртэл "Ёс суртахуунаа эрхэмлэе" уриатай ёслол хүндэтгэлийн парадыг зохион байгуулах гэнэ. Уг парадад байгууллага хамт олон, сүсэгтэн олон оролцоход нээлттэй ажээ.

. Иймд бурхан багшийн их дүйчин өдөр мацаг барин, буян хураахыг эрхэмлэх нь зүйтэй.

МБШТөв Гандантэгчэнлин хийдэд энэ өдөр 06:00 цагаас тахил өргөх бөгөөд 07:00-18:00 цагийн хооронд Бурхан багшийн Чог хурах гэнэ. Ёслол хүндэтгэлийн парадыг үргэлжлүүлэн . Уг бясалгалын флашмобд зориулан 2000 олбог бэлдсэн бөгөөд иргэн та оролцохоор бол өөрийн олбогтойгоо хүрэлцэн ирж бясалгал хийх боломжтой.

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойцамц зуны тэргүүн сарын шинийн арван таван 2019 оны 5 сарын 18-нд тохиох Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулан айлдсан мэндчилгээ.

 Бурхан багшийн их дүйчэн өдрийн баярын ерөнхий хөтөлбөр:

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Жанрайсигийн өмнөх талбайд

10:00-15:00 цагт Бурхан багшийн их дүйчэн өдрийн ёслол хүндэтгэл, буян номын үйл ажиллагаа

08:00-16:00 цагт Бурхан багшид ус, хадаг, цэцэг, хүжин тахил өргөх үйл ажиллагаа

15:00-16:00 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдээс Энхтайвны өргөн чөлөөгөөр Сүхбаатарын талбай хүртэл "Ёс суртахуунаа эрхэмлэе" уриатай ёслол хүндэтгэлийн парад

 Сүхбаатарын талбайд:

16:00-16:30 Их дүйчэн баярын нээлтийн үйл ажиллагаа

16:30-17:00 цагт "Амар амгалан Улаанбаатар" бясалгалын флашмоб

Буян бум түм болон арвиждаг энэ л өдөр та хаана буй тэр газраа буянд шамдаж, бурууг тэвчиж, бусдад туслаж, сэтгэлээ ариун байлгаарай.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.