СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нью-Йорк хотын дарга Америкийн Ерөнхийлөгч болохоор шийджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Америкийн төдийгүй дэлхийн хэмжээний их хот Нью-Йоркийн дарга Билл дэ Бласио Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөхөө албан ёсоор зарлалаа. Ардчилсан намын гишүүн Бласио 2020 оны сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн 23 дахь нэр дэвшигч болж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болоход есөн сар дутуу байгаа ч хэдий нь 20 гаруй нэр дэвшигч тодроод байгаа юм. Билл дэ Бласио Нью-Йорк хотод төрсөн уугуул оршин суугч бөгөөд 2017 онд тус хотын даргаар дахин сонгогдож

Тэрээр хэвлэл мэдээллийн ажилтнуудтай төдийлөн таарамж муутай байдаг гэж олон хүн үздэг. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөх нь хотын дарга болохоос хэцүү хэмээн ярьж байна. Зарим нь түүнийг жинхэнэ ардчилагч, ардчиллын үнэ цэнийг баримтлагч хэмээн бичжээ.

Энэ долоо хоногт Бласио Ерөнхийлөгч Дональд Трампын эзэмшдэг Трамп цамхгийн гадаа цаг уурын өөрчлөлтийг эсэргүүцэн жагсаал хийсэн ч цаг агаар муудсанаас цамхаг дотор орсон байна. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний Трампын хүү Эриктэй Твиттерт хийсэн маргааныг онцолжээ. 2017 оны 11 дүгээр сард Нью-Йорк хотын даргаар дахин сонгогдсон өдрөө Бласио Трамп руу “Та Нью-Йоркийн үнэт зүйлс, хожлыг авч чадахгүй эрхэм Ерөнхийлөгчөө. Хэрэв та төрсөн нутгийнхаа үнэ цэнийг үгүйсгэвэл тэд танийг эргээд эсэргүүцэх болно” хэмээн зурвас илгээжээ.

Мөн Алабама мужид үр хөндөлтийг хориглосон хуулийг энэ долоо хоногт баталсны дараа хууль бус, жигшим үйлдэл хэмээн шүүмжилсэнн байна.

Нью-Йорк хот хүн амины гэмт хэрэг бага гардаг хотуудын нэг. Өнгөрсөн жил хүн амины гэмт хэргийн тоо буурсан. Гэсэн ч эдийн засгийн байдал тэнцвэртэй биш байгаад хотын дарга ихээхэн анхаарал хандуулж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааг урьдчилан таамаглахад бэрх гэж шинжээчид ярьж байна.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.