Капитал банкны дампуурлын талаар Монголын ардчилсан холбооны залуучуудын зөвлөлөөс өнөөдөр АТГ-ын гадна жагсаж, мэдээлэл хийлээ
Зөвлөлийн гишүүн н.Бат-Энэрэл
"Өнгөрсөн сарын 23-нд Капитал банкны дампууралтай холбоотой мэдэгдлийг манай МАХ-ны Залуучуудын зөвлөлөөс хүргүүлж, шат дараатай хариуцлага нэхэх асуудлыг ярина гэдгээ мэдэгдсэн. Хэсэг хугацаанд бид харлаа. Хариу мэдэгдэл болон үйлдэл гараагүй тул дараагийн шатны арга хэмжээгээ авч байна.
Монгол банк яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Хардах эрхийнхээ хүрээнд эрх бүхий зарим албан тушаалтнууд энэ дампууралтай холбогдож байж магад гэсэн үүднээс АТГ-т шаардлага хүргүүлж байна" гэлээ.
Энэ асуудлын хүрээнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, НДЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Уртнасан, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарыг шалгуулах шаардлагыг хүргүүлж байгаа аж
Банкны төлбөр түргэн гүйцэтгэгч чадвар муудчихаад байхад яагаад шалгаад, арга хэмжээ аваагүй юм бэ гэж Монгол банкнаас тэд асууж байгаа аж. Мөн Капитал банк дампуурах нь аль эртнээс тодорхой болчихоод байхад 7 гэрээний хүрээнд 105 тэрбум төгрөгийг төсвөөс шилжүүлж Капитал банкинд байршуулсан нь хардлага төрүүлж буй тул дээрх албан тушаалтнууд авлига өгсөн, авсан байж болзошгүй хэмээн тэд хардаж, хавтаст хэрэг нээж шалгахыг тэд шаардаж буй.