СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ерөнхийлөгч Трамп үндэсний хэмжээнд онц байдал зарлалаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цахим ертөнцийн аюулгүй байдлыг хамгаалахаар үндэсний хэмжээнд онц байдал зарлах тушаалд гарын үсэг зурлаа. Ингэснээр Америкийн компаниуд үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй гадны орнуудын мэдээлэл технологи, холбоо харилцааны фирмүүдтэй хамтран ажиллахаас татгалзаж байна.

Ерөнхийлөгч Трамп онц байдал зарласан тушаалдаа ямар нэг албан байгууллага, компанийн нэр дурдаагүй боловч олон улсын ажиглагчдын зүгээс уг тушаал Хятадын технологийн тэргүүлэгч компани Huawei-г нэвтрүүлэхгүй гэсэн санаа агуулж байна хэмээн сэрджээ. Америк, Хятадын худалдааны зөрчил хурцдаад буй энэ үед Трампын гаргасан шийдвэр олон нийтийн анхаарлыг татлаа.

Huawei компани энэ тал дээр тагнан турших ямар ч үйлдэл хийгээгүй, цаашид ч үйлчилгээндээ тийм зүйл нэвтрүүлэхгүй хэмээн батлан мэдэгдээд байгаа юм.

 

 

Онц байдал зарласнаар Америкийн худалдааны ерөнхий нарийн бичгийн даргын газар үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байна гэж үзсэн наймааг хориглох эрхтэй болж байна. Нэгдсэн улс хэдий нь Huawei-с татгалзсан бол Австрали, Шинэ Зеланд улсууд мөн нэгдсэн.

Huawei компанийн удирдах албан тушаалтан Лиан Хуа Лондонд хийсэн уулзалтынхаа үеэр технологийн дэвшлийг нэвтрүүлж буй улс орнуудын Засгийн газруудтай тагнан турших үйл ажиллагаа явуулахгүй гэсэн албан ёсны гэрээ хэлэлцээр байгуулахаа мэдэгдсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт Америкийн Засгийн газар Хятадын бараа бүтээгдэхүүн дэх татвараа 200 тэрбум ам.доллараар нэмсэн бол Хятад ч мөн Америкийн бараа бүтээгдэхүүний татварыг нэмэх шийдвэр гаргасан. Ажиглагчдын зүгээс ирэх сард болох Ирэх зургадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Японы Осака хотод Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалт болох юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.