Японы мэргэжлийн сүмо бөхийн нацү башё үргэлжлэн явагдаж байна.
Дөрвөн өдрийн дараах байдлаар башёг нэг ч унаагүй дараах гурван бөх тэргүүлж байна.
Озеки цолоо эргүүлэн авахаар барилдаж буй секиваке Точиношин манай Тамаваши Б.Мөнх-Оргилыг даван дөрвөн даваатай башёг тэргүүлэгчдийн эгнээнд хэвээр үлдлээ. Өчигдөр шинэхэн озеки Такакейшо комүсүби Митакеумитэй барилдан давж олон удаа дараалан ялагдсан хариугаа авлаа. Гэвч барилдааны үеэр бэртэл авч улмаар башёг цаашид үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.