СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Алабама муж үр хөндөлтийг хориглож магадгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

АНУ-ын Алабама муж үр хөндөлтийг бүрмөсөн хориглож магадгүй байна. Учир нь тус мужийн хууль тогтоох байгууллага зөвхөн . Түүнчлэн аж. Хуулийн төслийг Алабама мужийн Сенатын танхимын 25 гишүүн дэмжиж, зургаан гишүүн эсрэг санал өгчээ. Гэхдээ эцсийн шийдвэрийг мужийн захирагч гаргах юм байна. Мужийн захирагч Кэй Айви хуулийн төслийг дэмжих эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Тэрбээр үр хөндөлтийг идэвхтэй эсэргүүцэгч гэдгээрээ олонд танигдсан нэгэн билээ.

Гэхдээ хуулийн төслийг эсэргүүцэгчид мужийн Сенатын танхимын шийдвэрийг давж заалдах боломжтой юм байна. Учир нь АНУ-ын Дээд шүүх 1973 онд тус улсын нутаг дэвсгэр дээр үр хөндөлтийг зөвшөөрсөн тогтоол шийдвэр гаргаж байжээ. Америкийн Үндэсний эмэгтэйчүүдийн байгууллага тус хуулийн төслийг АНУ-ын Үндэсний хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд ирэх сонгуульд ард иргэдийн санал дэмжлэг авах гэсэн улс төрийн оролдлого гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тус байгууллагын тэргүүн Стэйси Фокс үр хөндөлтийг хориглох хууль баталсан өдрийг “Алабама мужийн төдийгүй америк эмэгтэйчүүдийн хувьд хар өдөр боллоо” гэжээ. Хуулийн төслийг санаачлагчид “Эхийн хэвлийд бойжиж буй ураг бол бидний адил л амьдрах эрхтэй хүн” хэмээн өөрсдийн байр суурийг хамгаалж байгаа аж. Мөн эмч нарыг өөгшүүлж, хууль бус бизнесийг цэцэглүүлэн дэмжиж байгаа учир ийнхүү үр хөндөлтийг бүрмөсөн зогсоох шаардлагатай гэсэн тайлбар ч хийсэн байна.

Хэрэв Алабама мужийн захирагч хуулийн төслийг дэмжвэл үр хөндөлт нь тус мужийн нутаг дэвсгэр дэх “А” зэрэглэлийн эрүүгийн хэрэгт тооцогдохоор байгаа юм. Жирэмслэлтийг таслан зогсоохыг завдсан хэргийн төлөө 10 жилийн хорих ял, харин үр хөндөлт гүйцэтгэсэн тохиолдолд 99 жилийн хорих ял оноохоор хуулийн төсөлд заагаад байгаа аж. Мөн үр хөндүүлсэн эмэгтэйг ч эрүүгийн хариуцлагад татах юм байна. Бүгд найрамдахчуудын хяналтаа тогтоосон АНУын мужуудад үр хөндөлтийг эсэргүүцсэн давалгаа сүүлийн үед хүчээ аваад байгаа билээ. Үүнээс гадна АНУ-ын 50 мужийн 16 нь 2019 он гарсаар үр хөндөлтийг хязгаарлах тухай хууль батлаад байгаа юм.

эх сурвалж: https://edition.cnn.com/2019/05/14/politics/ alabama-senate-abortion/index.html

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.