СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австрали улс 12 жилийн дараа анх удаа үр тариа импортоор худалдаж авна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Австрали улсад өнгөрсөн өвөл чийг багатай хуурай байсан тул ургац хураалт өмнөх жилийнхээс 20 хувиар буурна гэж таамаглаж байна.

Дотоодын хэрэгцээгээ хангахын тулд Канад улсаас үр тариа худалдаж авах болсноо Газар тариалангийн хэлтэс, Усны нөөц хариуцсан газраас батлан мэдэгдсэн байна. Эрх баригчдын санааг хамгийн их чилээж байгаа зүйл бол тээвэрлэлт юм.

Тус улсад 1994-1995, 2003-2004, 2006-2007 онуудад тохиосон хүнд ган гачгийн үеэр үр тариа импортоор худалдаж авч байжээ. Өнгөрсөн өвөл Викториа, Шинэ Өмнөд Уэльс, Өмнөд Австрали мужуудад тохиосон байгалийн онц ноцтой үзэгдэл, гамшгийн улмаас энэ жил 29,3 сая тн ургац хураахаар төлөвлөсөн нь 20 жилийн дунджаас доогуур байгаа юм.

Харин Баруун Австралид энэ жил ургац сайн гарч өмнөх жилүүдэд нийт ургац хураалтын 36 хувийг бүрдүүлдэг байсан бол энэ жил 56 хувийг дангаараа бүрдүүлэхээр байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.