Иргэдийн эрүүл аюулгүй цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад аж ахуй нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой ’’Их цэвэрлэгээний 90 минут’’ нэгдсэн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гудамж, гуу жалганд ил задгай хог хаягдал ихээр үүсэж байгаатай холбогдуулан хог хаягдлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд тус арга хэмжээг зохион байгуулсан юм.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу дүүргийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгжүүд орчны 50 метр газар, нийтийн эзэмшлийн зам талбай, өөрийн хашаан доторх хог хаягдал, хатсан хөл газрын ургамал болон байгууллагын хаяг, хаягийн байгууламжийг цэвэрлэсэн байна. Цэвэрлэгээнд нийт 25.102 иргэн оролцож, 516.18 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
Цэвэрлэгээний явцад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчид бүрэн хяналт тавьсан бөгөөд тус цэвэрлэгээнд дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс оролцоогүй байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Бүх нийтийн их цэвэрлэгээнд 25.102 иргэн оролцов