Нью-Йоркод төвтэй “Роман” компани хэрэглэгчдээ тамхинаас гаргах төсөл хэрэгжүүлэхийн тулд 88 сая долларын хөрөнгө оруулалт татсан тухайгаа мэдэгджээ. Тус компани хэрэглэгчдэдээ илүү ойр байх үүднээс нэрээ “Ро” болгон богиносгосон байна.
“Ро” стартап теле эмнэлэг өнгөрсөн жил эрчүүдийн бэлгийн сулрал өвчнийг анагаах төсөл хэрэгжүүлсэн нь тун амжилттай болж чаджээ. Тэд нэг үйлчлүүлэгчээс 15 доллар авна. Хариуд нь онлайн чат, видеогоор эмчтэй уулзуулж, зөвлөгөө өгсөн байна. Гэтэл санаанд оромгүй үр дүн гарч сая гаруй өвчтөн ханджээ. Оны эцэс гэхэд хэдэн арван сая долларын ашиг олсон тухайгаа мэдэгдсэн байна.
Энэ жил ч мөн бэлгийн сулрал өвчнөө эдгээх хүсэлтэй эрчүүдэд үзүүлэх цахим эмчилгээгээ үргэлжүүлэхийн зэрэгцээ тамхинаас гарах хүсэлтэй үйлчлүүлэгчдэдээ зориулан “Зеро” төсөл эхлүүлжээ. Тамхинд донтсон өвчтөнүүдэд мэргэжлийн эмчийн зөвлөгөө өгч, эмчилгээ явуулж, никотинтой бохь, гар утасны программ ашиглан үйлчилгээ үзүүлнэ. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй ижил нэг үйлчлүүлэгч 15 доллар төлнө.
Цаашлаад эмэгтэйчүүдэд хамгийн их тулгардаг өвчнийг цахимаар зөвлөгөө өгч эмчлэх санаагаа хэрэгжүүлнэ гэжээ. 2013 онд теле эмнэлгийн үйл ажиллагаа эхэлж, таван жилийн хугацаанд 1,2 тэрбум долларын ашиг олсон байна.
Эх сурвалж: www.fastcompany.com