Хятадын Засгийн газар нохойндоо хууль бус нэр өгсөн хэргээр иргэн Баныг баривчлан саатуулсан тухай Бээжин Ньюс сонинд нийтэлжээ. Анхуй мужийн оршин суугч 30 орчим настай иргэн Бан хоёр нохой худалдан авч тэдэндээ өгсөн нэрээ WeChat цахим сүлжээнд байршуулсан нь олны анхаарлыг татсан байна.
Тэрээр нэг нохойдоо Чэнгуан, нөгөөдөө Шиэгуан гэдэг нэр өгчээ. Чэнгуан гэдэг нь хөнгөн гэмт хэрэгтэй тэмцэх хотын албан хаагчдыг хэлдэг бол Шиэгуан нь автозамын хөдөлгөөн зохицуулагчдын албан бус нэршил юм байна. Бээжин Ньюст бичсэнээр Бан эдгээр нэрийг ердөө хөгжилтэй байх үүднээс нохдодоо өгсөн ч Инжоугийн цагдаагийн газар хэргийг мөрдөж эрэгтэйг хууль зөрчсөн, гутаан доромжилсон хэргээр саатуулжээ. Мөн уг баривчилгаа нь БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах хуулийн дагуу явагдсан хэмээн тайлбарласан байна.
Бан Шиангян хотын саатуулах төвд 10 хонож хийсэн хэрэгтээ гэмших ёстой ажээ. Тэрээр хийсэн үйлдэлдээ харамсаж байгаагаа илэрхийлэн өөрийнх нь үйлдэл хууль бус гэдгийг мэдээгүй хэмээн ярьжээ. Хятадын цахим сүлжээний хэрэглэгчдийн дунд Баны баривчилгааг хууль бус гэж үзэж шүүмжлэх болон шог байдлаар хүлээж авсан хүмүүс олон байна.
Эх сурвалж: www.bbc.com