Тост Тосон бумбын нурууны сав газарт үйл ажиллагаа явуулж байгаа "Саусгоби Коал транс" компанитай холбоотой хууль бус шинэ баримтыг МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өнөөдөр дэлгэн тавьлаа
Түүнтэй хамт Ардын жүжигчин, МУСГЗ, Төрийн хан хуурч Цэрэндорж, МУГТ Өсөхбаяр, хөөмийч Наранбадрах, начин Одбаяр, судлаач Баатархүү нар хамт мэдээлэл өглөө.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр "Сая Б.Чойжилсүрэн гишүүний ажлын албанаас зарим сэтгүүлч рүү ярьж урлагийн хэдэн хүн нийлж шантааж хийх гэж байгаа юм гэж ярьж байна лээ. Бид энд хувь хүний асуудал яриагүй. Нутаг орноо хамгаалах гэсэн сэтгэлээр энэхүү ХБХ-ыг хийж байна. Гурвантэс суманд болж байгаа хууль бус үйлдлийг хэлнэ.
Тост, Тосонбумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөн бол ямар нэг байгууллага биш. Хөдөлгөөн учраас нутгаа гэсэн сэтгэлтэй хэн ч нэгдэж болно.
Уг хөдөлгөөнөөс Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. УИХ-ын 2016-4-14-ны өдрийн тогтоолоор Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авч байсан. Хуулийг гуравдугаар сарын 28 нд УИХ-д өргөн барьж, 14-нд батлагдаж байсан. Харамсалтай нь гуравдугаар сарын 15-нд Засгийн газраас хилийн бүсийг тогтоохдоо "Саусгоби Коал транс" компаний ашиглаж байгаа нүүрс олборлолтын бүсийг тусгай хамгаалалтаас гаргасан. Хилийн бүс өөрчлөх замаар. Нутгийн иргэд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн байдаг. Тэд хуулийн өмнө хүчин мөхсдөж байгаа.
Тост, Тосонбумбын нуруунд хүний амь эрсдэж, байгаль эх сүйдэж байна. Өнгөрсөн жилээс нүүрс олборлож эхэлсэн. 20 гаруй булаг шанд ширгэсэн" гэлээ.
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд есөн уурхай ажиллаж байгаа цорын ганц сум аж
Засгийн газар уг нурууг тусгай хамгаалалтад аваач гэж тэд хүсч байна. Мөн удахгүй сэтгүүлчдийн баг бүрдүүлж Тост, Тосон бумбын нуруунд тусгай сурвалжилга хийлгүүлнэ гэлээ.
Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж "Бидний хайртай нутаг усны маань ус гол нь ширгэж, ганган байгаль нь сүйдэж байгаа ийм цаг үед сэтгүүлчид та бүхэн Өмнийн говийг хамгаалах үйлсэд нэгдээч гэж уриалж байна" гэлээ.