СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхий дээр хамгийн хол аялдаг саналын хайрцгууд Австралид байдаг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Автрали шиг хүн ам сийрэг, алс бөглүү оршин суудаг тив улсад сонгуулийн санал хураалтад тээвэр зуучлалын зардал чамгүй тусдаг байна. Нэн ялангуяа зайлшгүй оролцох шаардлагатай санал хураалт бол багагүй бэрхшээл тулгарна. Хэдий тийм ч өнгөрсөн бямба гарагт болсон бүх нийтийн сонгуульд австраличууд тун идэвхтэй оролцож

Иргэдийн олонх нь нийслэл, хотууд, мужийн төвүүд зэрэг суурин газруудад саналаа өгсөн ч тэдгээр газрууд руу очих боломжгүй оршин суугчид бий. Тиймээс тэдний Ингэхийн тулд агаараар, далай тэнгисээр, хуурай газраар ердөө ганц саналын хуудасны хайрцаг тэврэн аялсан тохиолдол байгаа юм.

1.    Алслагдсан бүсийн уугуул оршин суугчид

Австрали тивийн хойд нутагт байдаг 200 орчим жижиг үндэстэн, овог аймагт хүрэхийн тулд сонгуулийн хорооны ажилтнууд усан завь, нисэх онгоц, нисдэг тэргээр аялсан байна. Тэдний ихэнх нь англиар ярьдаггүй учраас 200 гаруй өөр хэлтэй. Англи хэл бол тэдний хоёрдагч хэл. Тиймээс сонгуулийн хорооны ажилтнуудаас гадна орчуулагчтай явах шаардлагатай.

 

 

2.    Антарктик хүртэл аялж үзсэн үү?

Австралийн сонгуулийн хороо Антарктикад юу хийж явааг гайхах хэрэггүй ажээ. Энд байдаг инженер техникийн ажилтнууд, худалдаачид, эрдэмтэд гээд бүгд саналаа өгөх эрхтэй. Жил бүр 500 гаруй австрали иргэн Антарктик руу зочилдог. Гэхдээ жилийн өдийд хүйтэрдэг учир тэнд байгаа 74 иргэн Антарктикаас саналаа өгчээ.

 

 

3.    Үл таних арлууд руу завьтай зочилно

Н Үлдсэн арлуудад оршин суудаг 4,231 иргэн сонгуульд бүртгүүлжээ. Албан ёсоор Күйнслэнд мужийн нутаг дэвсэгт харьяалагддаг үл таних арлын оршин суугчдад саналын хайрцгийг хүргэхийн тулд усан онгоц, нисдэг тэрэг ашиглахаас өөр аргагүй юм.

 

 

4.    Фермерүүд ба уурхайчид  

Уул уурхай, хөдөө аж ахуйн баялаг нөөцтэй улс тул алслагдсан бүсэд уурхай, тариалан эрхэлж амьдардаг оршин суугчид бий. Сонгуулийн хороо Перт хотоос зүүн хойшоо 1,000 км–т байдаг уул уурхайн тосгоны 500 оршин суугчийг зорьжээ. Тэдгээр 500 оршин суугч нь BHP уул уурхайн компанийн ажилчид юм.

 

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.