Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Л.Эрдэнэсайхан манай телевизд хандаж төрөөд дөнгөж 22 хон хонож байгаа бяцхан охиноо аврахыг хүсч LIVE ярилцлагад орох хүсэлтийг тавьсан юм
Л.Эрдэнэсайханы гэргий энэ оны дөрөвдүгээр сарын 21-ны өдөр сумынхаа нэгдсэн эмнэлэгт төрж, бяцхан охинтой болжээ. Бүтэлттэй төрсөн Э.Энэрэл охин 7 хоног эмнэлэгт хэвтээд гарсан ч уйлагнаад болохгүй байсан тул найм дахь хоног дээрээ хот руу явж нарийн мэргэжлийн эмнэлэгт ханд гэсэн хариу сонсчээ.
Эх нялхаст ирж оочер хүлээсээр дахин долоо хоног алдаж байж зүрхний эход харуулахад Э.Энэрэл охины бяцхан зүрх "Зүрхний болон уушигны венийн судас буруу холболттой" гэсэн онош сонсчээ.
Манай улс ийм төрлийн нээлттэй хагалгааг хийх боломжгүй, харин Энэтхэг, БНХАУ, БНСУ-д л хийх боломжтой аж.
Хагалгааны өртөг улс улсаас хамаарч өөр боловч хамгийн хямд буюу яаралтай явах хэрэгтэй тул урд хөршийг сонгожээ. Эмчилгээний зардал 80 000 000 /наян сая/ төгрөг шаардлагатай аж.
Э.Энэрэл охинд эмчилгээ яаралтай хийхэд ганцхан сарын хугацаа хэрэгтэй гэсэн ч өнөөдөр 22 хоног нь өнгөрчээ. Ердөө наймхан хоногийн хугацаа үлдээд байгаа аж.
УБЕГ-т гадаад паспортоо мэдүүлээд долоо хонож байгаа хэдий ч "яаралтайгаар" гадаад паспорт гаргах боломжийг хааснаас үүдэж Л.Эрдэнэсайханы гэр бүл хүнд байдалд оржээ
Төрөөд 20-хон хонож байгаа хэдий ч энэ орчлонд хүн болох гэж тэмцэж ирсэн ОХИНЫ МИНЬ АМИЙГ АВРААЧ... гэж түүний залуухан аав ээж хоёр нь сайхан сэтгэлт Монголын ард түмнээсээ хүсч байна
Хандивын данс: Хаан банк 5721388258 Э.Энэрэл охины аав Л.Эрдэнэсайхан.
Холбоо барих утас: 9978-7439, 9978-7433, 9904-3297, 9404-3297