СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-05-14

LIVE: Л.Оюун-Эрдэнэ: "Итгэлийн зээл" олгох санхүүгийн эх үүсвэрийг судалж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

МАН-ын бүлгээс "Итгэлийн зээл" гаргаж, жилийн гурван хувийн хүүтэй зээлийг барьцаа хөрөнгөгүйгээр иргэдэд олгох хуулийг санаачилж байгаагаа зарласан билээ. Энэ хууль батлагдвал засгийн газар хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэх ёстой учраас ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс энэ шийдлийг тодрууллаа

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

"Манай намын мөрийн хөтөлбөрт "Итгэлийн зээл"-тэй холбоотой заалт бол бий. УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн барьж Засгийн газарт өгсөн. Ямар арга замаар шийдэх вэ гэдгээ засгийн газар ирэх долоо хоногийн хуралдаанаараа шийднэ. Өнөөдөр би энэ асуудлыг Хуульзүйн яам руу шилжүүлсэн. Эдийн засгийн тооцоо хийлгэхээр судалж үзэж байна" гэлээ.

-Махны үнэ өмнө байгаагүйгээр өсчихлөө. Засгийн газар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Засгийн газар зээлийн хүү өндөр байгаатай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж буйтай холбоотойгоор шийдвэрлэх арга замыг цогц байдлаар оруулж ирэхийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд даалгасан. Өнгөрсөн засгийн газрын хуралдаанаар буюу өнгөрөгч бүтэн сайны хурлаар шүү дээ. Энэ долоо хоногийн 4 дэхь юм уу 5 дахийн аль нэгэнд Засгийн газрын ээлжит бус хурал болно. Тэр хуралдаанаар энэ шийдлийг ярина. 

Зохион байгуулалттайгаар 2-3 компани нийлж махны үнэ өссөн гэх мэдээллийг гаргаад байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн. Тагнуулын Ерөнхий газарт энэ асуудлыг шилжүүлсэн. Зохион байгуулалттайгаар ийм байдал үүсэв үү, зах зээлийн жамаараа махны үнэ өсөв үү гэдгийг Ч.Улаан сайд та бүхэнд мэдээлэх байх" гэлээ.

Энэ тухай хэсгийг дээрх бичлэгийн 12 дахь минутаас хүлээн авч үзнэ үү. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.