СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
TREND LIVE | 2019-05-14

Өнөөдрийн трэнд LIVE: Сурагчид бөөнөөрөө сүрьеэгийн халдвар авчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Өнөөдөр цахим орчинд хамгийн их ТРЭНД болсон LIVE бол нийслэлийн 15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авсан гэх бичлэг байлаа

Манай сурвалжлагч энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодруулахад

". Ойлголцох асуудал байна. Эцэг эхчүүд уушигны сүрьеэгийн эмчилгээний асуудалд их эмзэглэж байгаа юм билээ. Ялангуяа эмчилгээ нилээн хүнд явцтай, эм нь хүүхдийн элгийг гэмтээдэг гэсэн мэдээлэл авсан юм билээ. Зайлшгүй эмчлэх шаардлагатай юм уу гэсэн асуудлыг ХӨСҮТ-д тавьж байгаа юм билээ. Одоо бол эмчилгээний асуудал яригдаж байна. Иймд эцэг эхчүүдтэй нь мэргэжлийн эмч нарын баг уулзаж байна" гэлээ. 

15 дугаар сургууль 1710 сурагчтайгаас 529 нь "далд хэлбэрийн сүрьеэгийн халдвар" авсан нь батлагдсан. Сургуулийн бүх сурагч сүрьеэгийн урьдчилан сэргийлэх сорилтод хамрагдсан бөгөөд "эрүүл" гэж гарсан хүүхдүүдийг ч элэг хамгаалах эм уухыг шаардаж байгаа ажээ. 

. Үүнийг багшийн өвчлөлтэй шууд холбон ойлгож болохгүй гэж тус сургуулийн удирдлагууд хэлж байна. 

"Уг эмийг уулаа ч гэсэн хүүхдүүдийн элэг, бөөр, мэдрэлийн системд буцаад муугаар нөлөөлнө. Үүний хариуцлагыг хэн хариуцах вэ" гэж эцэг эхчүүд бухимдаж байсан юм. 

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга н.Энхмандах

". Өвдөхөөс нь сэргийлж байна гэсэн үг. Эм ууж байгаа нь тусдаа, эмнэл зүйн багийн шинжилгээний оношоор тогтоогдож эм ууж байгаа цөөн хүүхэд бий. Харин бусад хүүхдүүдийн эцэг, эхчүүд эм уухыг зөвшөөрвөл эмчилгээ үргэлжилнэ. " гэлээ.

Энэ талаар бид БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодруулсан билээ

15 дугаар сургуулийн нэгэн сурагчийн аав

"Энэ сургуулийн биеийн тамирын багш сүрьеэ өвчин туссан байсан. Энэ багшаас халдвар тархсан гэж үзэж байгаа юм байна. Гэтэл удирдлагууд нь уг багшийг "эрүүл" гэсэн бичиг хийгээд буцаагаад ажилд нь авчихсан. . Буцаагаад биднийг "Юун сүртэй юм бэ, өвчлөөгүй л байна шүү дээ" гэж загнаж байна." гэлээ. 

 15 дугаар сургуулийн захирал н.Шүрэнцэцэг

". Манай сургууль 2017 оноос хойш байнга ХӨСҮТ-тэй хамтарч зургаан сар тутамд сорил тавьж, хүүхдүүдээ үзүүлж байсан. Эмний тухайд мэргэжлийн хүмүүс л уу гэсэн. Бид мэдэхгүй" гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.