СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Солонгос: Ган гачгаас болж хүнс тэжээлийн хомсдол хүндэрч байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Умард Солонгос улсад энэ он гарснаас хойш эхний таван сарын хугацаанд хуртунадас өмнө байгаагүйгээр хамгийн бага хэмжээгээр орсон гэж төрийн мэдлийн мэдээллийн агентлагаас дамжуулжээ. Энэ нь цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй хэмээн тайлбарласан байна.

Нөгөө талаар Умард Солонгос улсад ган гачиг нүүрлэж, газар тариалан үр тарианы хомсдол үүссэнээр хүнс тэжээлийн хомсдол улам бүр нэмэгдэж өлсгөлөн, ядуурал газар авна гэж олон улсын ажиглагчид үзжээ.

Умард Солонгос улсын 10 иргэн тутмын дөрөвт хүнс тэжээлийн тусламж нэн шаардлагатай гэжээ.

Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын зүгээс ган гачигт хамгийн их өртөх нийгмийн бүлэг нь бага насны хүүхдүүд байгаад хамгийн их зовниж байгаа тухай мэдэгджээ. Саяхан танилцуулсан судалгаагаар Умард Солонгост тохиосон

Бага насны хүүхдүүдээс гадна жирэмсэн, хөхүүл ээжүүд, ахмад настнууд ган гачигт өртөх өндөр магадлалтай ба архаг хууч өвчин сэдрэх, хагас өлсгөлөнд нэрвэгдэх зэрэг эрүүл мэндийн асуудлууд тулгарч болзошгүй хэмээн анхааруулж байна.

Цаг агаарын хэт хуурайшлыг дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарлаж болох ч АНУ-ын тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ ард иргэдэд хүндээр тусч буй нь гарцаагүй. Умард Солонгос улс цөмийн хөтөлбөрөө зогсоох хүртэл Вашингтоны зүгээс эдийн засгийн хоригоо тавихгүй гэсэн байр сууриа хамгаалсан. Хамгийн сүүлд Умард Солонгосоос нүүрс тээвэрлэж байсан усан онгоцыг саатуулсан болохоо мэдэгдсэн юм.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.