ЖДҮХС-аас зээл олгох журмыг ХХААХҮЯ-аас шинэчлэн боловсруулж, баталжээ
Уг журамд "ЖДҮХС-аас зээл олгохдоо олон нийтэд нээлттэй, ил тод явуулах бөгөөд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, агнетлагийн дарга нар, төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга нар, аймаг нийслэл сумын засаг дарга нар болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд, хувьцаа эзэмшдэг компаниудад зээл олгохгүй" гэж заажээ.
Шинэ журамд орсон бас нэг том өөрчлөлт бол өмнө нь ЖДҮХС-ийн зээлийг ХХААХҮ-ийн сайдын гарын үсгээр олгодог байсныг болиулж ЖДҮХС-ийн зээлийн хороо хурлаараа шийдвэрлэдэг байхаар зохицуулжээ. Уг зээлийн хороо долоон хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дөрвөн гишүүн нь ЖДҮ-ийн хөгжүүлэх зорилго бүхий ТББ, мэргэжлийн холбоодод ажиллаж байсан туршлагатай хүн байхаар журамласан аж.
2019 онд ЖДҮХС-ийн зээлд зориулж 47 тэрбум төгрөг төсөвт суулгасан
ЖДҮХС-аас зээл авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн материалыг энэ сарын 27-ноос ирэх сарын 10-ныг дуустал хүлээн авах юм байна.
Материалыг ХХААХҮЯ болон аймаг нийслэлийн Хөдөө аж ахуйн газарт хүлээн авна.