АНУ-ын Аляск мужийн Кетчиканы ойролцоо усан дээр буугч хоёр нисэх онгоц хоорондоо мөргөлдөж таван хүн амиа алдсан байна. Осол орон нутгийн цагаар даваа гарагийн 13 цагийн үед гарсан гэж эх сурвалж мэдээлжээ.
Роял Принцесс хөлөг онгоцны 10 зорчигчийн хамт нэг нисгэгчтэйгээр орчин тойрныг танилцуулах аялалд гарсан онгоц буцах замдаа дөрвөн зорчигчтойгоор аялалд гарсан өөр нэг онгоцтой мөргөлдсөн байна. Ослын улмаас жижиг онгоцонд байсан дөрвөн зорчигч, нэг нисгэгч амиа алджээ.
Такуан Эйр нислэгийн компанийн том онгоцонд байсан зорчигчид ослоос эсэн мэнд гарсан ба эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Гэвч нэг зорчигчийн талаарх мэдээлэл тодорхой болоогүй хэвээр байгаа ажээ.
Эх сурвалж: www.cnn.com