СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Сарангэрэл: Нэг багш, 38 сурагч сүрьеэ туссан гэсэн мэдээллийг надад өгсөн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Нийслэлийн 15-р сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авсан гэсэн мэдээллийн дагуу Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодруулга авлаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, 

"15-р сургуулийн нэг багш, 38 сурагч сүрьеэгийн халдвар авсан байна гэсэн урьдчилсан оноштой байна. Иймд ЭМЯ болон ХӨСҮТ-ээс ажлын хэсэг гарч, өнөөдөр тэдгээр сурагчдад эмчилгээ хийхээр эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзсан. Ойлголцох асуудал байна. Эцэг эхчүүд уушигны сүрьеэгийн эмчилгээний асуудалд их эмзэглэж байгаа юм билээ. Ялангуяа эмчилгээ нилээн хүнд явцтай, эм нь хүүхдийн элгийг гэмтээдэг гэсэн мэдээлэл авсан юм билээ. Зайлшгүй эмчлэх шаардлагатай юм уу гэсэн асуудлыг ХӨСҮТ-д тавьж байгаа юм билээ. Одоо бол эмчилгээний асуудал яригдаж байна. Иймд эцэг эхчүүдтэй нь мэргэжлийн эмч нарын баг уулзаж байна" гэлээ. 

-Өвчтэй багшийг "сүрьеэгүй" гэсэн бичгийг ХӨСҮТ хийж өгсөн гэсэн яриа байна? 

-ХӨСҮТ тийм бичиг хийж өгөхгүй шүү дээ. Эмчилгээ хийсэн нь үнэн гэсэн бичиг хийж өгсөн болов уу. Багшийг буцаан томилсон тухай асуудлыг Эрүүл мэндийн яам хариуцахгүй. Манай чиг үүрэгт хамаагүй. Ташаа мэдээлэл байна. 15 дугаар сургууль дээр өвчтэй багш ажиллуулсан асуудлыг ч манай яам хариуцахгүй. 

-Сурагчдын үдийн цайнаар гашуун эм нууцаар өгдөг байсан гэж эцэг, эхчүүд ярьж байна? 

-Нууцаар эм өгсөн асуудал байхгүй. Хэрвээ 15 дугаар сургууль дээр сүрьеэгийн халдвар гарсан бол яам нуух шаардлага байхгүй. Тийм мэдээлэл байгаа бол тодруулъя. Харин эсрэгээрээ ХӨСҮТ мэргэжлийн шаардлагын дагуу ажлаа л хийж байна. Хэрвээ ХӨСҮТ "өвчтэй" хүнд "эрүүл" гэсэн бичиг хийж өгсөн бол хариуцлага тооцох ёстой. 

Дашрамд дурдахад 2018-10-01 нээс эхлэн улс орон даяар урьдчилан сэргийлэх үзлэгийг 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш насны гэсэн дөрвөн бүлгээр эрсдэлд суурилж  ЭМЯ-аас зохион байгуулж байна. Багш нар ЭМД-аас шимтгэлээ төлдөг бол эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.