СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Сумъяабазар: "Эрдэнэт" үйлдвэр 27 жилийн дараагаас өгөөжөө өгч эхэлсэн байдаг шүү дээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

УУХҮЯ-нд "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хурлыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хөтлөн явууллаа. 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

-2019 оны эхний дөрвөн сарын байдлаар уур уурхайн салбар улсын төсөвт 981 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн. Үүнээс:
• Алт 13 тэрбум
• Нүүрс 448.2 тэрбум
• Цайр 33.5 тэрбум
• Зэс 448 тэрбум
• Төмөр 6.7 тэрбум
• Жонш 9.7 тэрбум төгрөг байна. Улсын төсөвт уул уурхайн салбараас оруулсан орлого өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 41.5 хувиар өслөө.


. Экспорт импортын зөрүү 745 тэрбум төгрөг байна. Өнөөдрийн байдлаар нийт 2975 ширхэг тус зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгаагаас хайгуулын 1293, ашиглалтын 1682 зөвшөөрөлтэй байна” гэв.
-Түүхий нүүрс Улаанбаатар хотод оруулахыг хориглосон шийдвэр маргаашнаас хэрэгжинэ. Улаанбаатарыг шинэ түлшээр хангахад танай яам бэлэн үү?
-Улаанбаатар хотод тавдугаар сарын 15-аас түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотой “Тавантолгой түлш” ХХК-иас 125 мянган тонн түүхий эдийг оруулж ирэн 85 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэсэн гэх тоон мэдээлэл байна.
-Сайжруулсан түлш борлуулах 107 цэг яг хаана байгаа вэ?
-Улаанбаатар хотын Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан уг ажлыг хариуцан ажиллаж байгаа. Анхан шатны хороо нэгжүүдээр дамжуулан сайжруулсан түлшээр хангах ажлыг зохион байгуулна.
-Эрдэнэс-Тавантолгой ХК нь 6.4 тонн коксжих нүүрсний нөөцтэй. Жилд нэг тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулдаг компанийнхаа 30 хувийг яарч сандран олон улсын биржээр дамжуулан зарах шаардлага байгаа гэж үү?
-Эрдэнэс-Тавантолгойн коксжих нүүрсний нөөц 6.4 биш 5.1 тэрбум шүү. Олон улсын JORC стандартаар тогтооход ийм байна. Бид өнгөрсөн түүхээ амархан мартах юм. 2015 онд бид улсаараа ямар хүнд үеийг туулсан билээ дээ. Олон хүнд цохилтыг дараалан амссан. Ашигт малтмалаа тээвэрлэх дэд бүтцийг барьж чадаагүйгээс болж, усны болон эрчим хүчний дутагдлыг шийдэж чадаагүй зэрэг олон асуудлаас болоод цохилтод орсон. Дэлхийд хямрал бий болоход ашигт малтмалын үнэ гарцаагүй унана. Тиймээс тэр уналтаас өмнө өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө босгож татах ёстой болоод байна. Босгосон хөрөнгө оруулалтаараа баяжуулах үйлдвэр, төмөр зам, автозам тавих, хайгуулын ажлаа эрчимжүүлэх, эрчим хүчний үйлдвэрээ барих болно.

Эрдэнэс-Тавантолгойн 30 хувиар хөрөнгө босгоход компанийн засаглал нь олон улсын шаардлага хангасан байх ёстой. Олон улсын банкуудын шаардлагыг хангасан байх ёстой. Манай Эрдэнэс-Тавантолгой үнэхээр олон улсад үнэлэгдсэн том сайхан орд. Гэвч энэ ордын ард ашиг сонирхол, улс төрчид байна. . Хөрөнгө босгохын тулд олон улсын шаардлагыг хангах ёстой болчихоод байна. Бид энэ ажлаа хийж чадахгүй байна.

Чадаж байж л үнэ цэнэ тогтоно. Одоо байгаа бүтцээр биш олон улсын зах зээл дээр гарч чадахгүй байна. Гарахын тулд бүтцийн өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой. Шинэ бүтэцэд гадаадын шилдэг хууль, аудитор байх ёстой.
. Олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох ажлыг мэддэг, чаддаг шилдэг залуусаар багаа бүрдүүлэхгүй бол одоогийн залуучууд чадахгүй ээ.
.
Энэ ордоос 640 мянган ажлын байрыг бий болгочихсон байх ёстой. 30 хувь дээр 3-5 тэрбум ам.долларыг босгож чадвал үлдсэн 70 хувийнх нь үнэлгээ шинээр албажин тогтоогдоно. Эрдэнэс-Тавантолгойд хөрөнгө оруулалт босгох зайлшгүй шаардлага байгаа. Энэ ажлыг хийж чадвал манай улсын эдийн засагт маш том эргэлт болно.
-Гашуунсухайтын төмөр зам барих ажил яагаад зогсов?
-Бид Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг гадаадын компаниар шалгуулсан. Холбогдох хүмүүсийн дүгнэлтээр суурь бүтцийг маш сайн гэж үзсэний зэрэгцээ 3-5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд төмөр замаа тавих боломжтой гэсэн. Гурван сарын дараагаас тус төмөр замыг тавих ажлыг эхлүүлнэ. Тендерийн шинэ хууль хэрэгжиж эхэлмэгц дотоод, гадаадын нээлттэй тендер зарлаад уг төмөр замыг тавьж дуусгана.
-Оюутолгойн гэрээг шинэчлэх ажилд танай яам ямар байр суурьтай байна?
-УИХ-аас томилогдсон ажлын хэсэг гэрээний хэрэгжилтийг шалгахаар гарсан. Оюутолгойн нийт баялгийн 80 хувь нь гүндээ байгаа учраас гүний уурхайгаар олборлохоор болсон. 2021 онд гүний уурхайн бүтээн байгуулалт дуусна. Оюутолгой 1.5 тэрбум ам.долларыг босгож, өнгөрсөн жилийн улсын төсвийн 7 хувийг дангаараа бүрдүүлсэн. 2021 онд зээлээ төлж дуусаад ногдол ашгаа авах боломж бүрдэнэ.

. Оюутолгойн гэрээний биелэлтийг хангахаас гадна үр өгөөжийн нэмэгдүүлэх чиглэлээр манай яам ажиллаж байгаа. Зэс хайлуулах үйлдвэртэй болох, цахилгаан эрчим хүчийг дотоодоос хангах зэрэг олон ажлуудыг хийх шаардлагатай байгаа. Олон улс биднийг маш анхааралтай харж байгаа.

-Тост тосон бумбын нурууг Б.Чойжилсүрэнгийн уурхай ухаад эхэллээ гэдэг мэдээлэл дээр ямар хариу өгөх вэ?

-Ард түмний шүтээн хайрханыг ухуулсан асуудал байхгүй. Л.Чойжилсүрэнгийн уурхай үнэхээр тухайн нутгийн ард түмний шүтээн уулыг ухаад эхлэв үү гээд шалгуултал үгүй байсан. Тэр уурхай нь Тост тосонбумбын нуруунаас 30-аад кмын цаана байсан. Хамрын хийдэд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компанийг шалгахад тус хийдээс 8 кмын зайтай газарт олборлолт хийж байсан.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.