Японы мэргэжлийн сумо бөхийн нацү башё эхнээсээ тун сонирхолтой өрнөж байна. Энэ башёд их аварга Хакухо М.Даваажаргал гэмтлийн улмаас барилдаагүй өнжиж байгаа тул башёд түрүүлэх зорилго цолтой бөх бүрт байгаа нь дамжиггүй.
Башёгийн хоёр дахь өдөр Какүрюү М.Ананд аварга Хокутофужиг давж ээлжит даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил маань хоёр дараалан уналаа. Харин секиваке Ичиножо А.Ичинноров Чиёотайрюуг давлаа.