СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

WhatsApp цахим халдлагад өртсөн тул "update" хийхийг зөвлөж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Facebook-ын эзэмшдэг WhatsApp аппликейшн цахим халдлагад өртсөнөө мэдэгдлээ. Хакерчид хэрэглэгчдийн гар утас болон бусад таблет, падуудад алсаас хянах программ суулгаснаар хувийн мэдээллийн санд төвөггүй нэвтрэх боломжтой болжээ. Нэн ялангуяа мессеж хэсгийг уншихад тун хялбар болсон гэдгийг анхаарууллаа.

WhatsApp-ын зүгээс 1,5 тэрбум хэрэглэгчдээ хандан халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд апп-аа дахин татаж update хийхийг зөвлөж байна. Ийм төрлийн халдлага энэ сарын эхэнд анх илэрсэн ба хакерчид тодорхой тооны хэрэглэгчдийг сонгон авч мэдээллийг нь хулгайлсан гэжээ.

Тэд WhatsApp-ын хэрэглэгчид рүү дуудлага хийдэг байна. Хэрэв дуудлагыг хүлээж авахгүй бол хянах программ автоматаар суух ч таны гар утсан дээр дуудлага хадгалах цэс хоосон хэвээрээ байх тул та энэ талаар мэдэлгүй өнгөрөх ажээ.

Ийм төрлийн программ хангамжийг Израйлийн NSO аюулгүй байдлын фирмээс хөгжүүлсэн байдаг. Пегасус программ нь микрофон, камер, байршлын мэдээлэл ашиглан гар утас бусад ухаалаг хэрэгслүүдээр нууц мэдээлэл дамжуулах хүчин чадалтай. Тиймээс компанийн зүгээс дур мэдэн хувь хүн, албан газруудын мэдээлэлд халдах боломжгүй гэжээ.

WhatsApp-ын зүгээс өндөр хэмжээний нууцлалтай халдлагад хэд орчим хэрэглэгч өртсөнийг танилцуулахад хараахан эрт байгааг мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.