СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ нисэх онгоцны буудлаа 450 болгож нэмнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

БНХАУ-ын “Air China”, “China Eastern Airlines”, “China Southern Airlines”, “Xiamen Airlines” гэсэн агаарын тээврийн дөрвөн компани Бээжин хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудалд анхны туршилтын нислэгээ өчигдөр хийжээ. Уг буудал нь дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудлын нэг болох юм. Туршилтын нислэгт дээрх агаарын тээврийн компаниудын “Boeing 747-8”, “Boeing 787-9”, “Airbus A359” болон “A380” онгоц оролцож байгаа ажээ. Бээжин хотын төвөөс өмнө зүгт 46 км-ын зайтай газар оршдог шинэ буудлыг дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудлын нэг болох “Шоуду” буудлын ачааллыг багасгах зорилгоор барьжээ.

Уг хоёр нисэх онгоцны буудал хоорондоо 67 орчим км зайтай аж. “Дасин” нисэх онгоцны буудал хөөрч, буух дөрвөн зурвастай бөгөөд жилд 620 мянга хүртэл нислэг хүлээн авах хүчин чадалтай аж. 2025 он гэхэд агаарын уг боомтын нэвтрүүлэх хүчин чадал нь 72 сая хүн болох юм. Уг буудлыг ирэх есдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн газар 2035 он гэхэд тус улсад нисэх онгоцны 216 буудал шинээр нэмж барих шаардлагатай гэж үзэж байгаа аж. Өнгөрсөн оны байдлаар Хятадад иргэний агаарын тээврийн 234 нисэх буудал байв.

Харин энэ тоог 2035 он гэхэд хамгийн багадаа 450-д хүргэж байж өдрөөс өдөрт тоо нь нэмэгдэж буй зорчигчдод бүрэн дүүрэн үйлчлэх боломжтой болох гэнэ. Агаарын тээврээр үйлчлүүлдэг хятад иргэд онгоцоор тогтмол зорчдог дэлхийн бүх хүний дөрөвний нэгийг эзлэх болжээ. Энэ үзүүлэлтээрээ БНХАУ 2035 он гэхэд АНУ-ыг ардаа орхиж, иргэний агаарын тээврийн салбарт дэлхийн хамгийн том зах зээл болох төлөвтэй байна. БНХАУ-ын онгоцны буудлууд өнгөрсөн 2017 онд нийт 552 сая нислэг хийсэн нь 2020 он гэхэд жилд 720 сая болж нэмэгдэх тооцоо гарчээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.