СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2018-09-26

Технологийн дэвшлийг дарангуйлалд ашиглаж болох уу?

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Дэлхий дээр 7 тэрбум гаруй хүн аж төрж байна. Тэдний 1,4 тэрбум нь зөвхөн Хятадад амьдардаг. Хятадын Коммунист нам иргэдээ бүрэн хянаж, улсаа дэлхийд тэргүүлэгч гүрэн болгохын тулд эдийн засаг, улс төр, нийгмийн бүхий л салбартаа хичээл зүтгэл гаргасаар. Коммунист намын эрх баригчид хүчирхэг ч 1,4 тэрбум хүнийг бүрэн хянах амаргүй. Тиймээс технологийн дэвшил ашиглаж иргэдээ дуулгавартай байлгах санаачилга дэвшүүлэн хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийгээ тэд “сошиал кредит” буюу “нийгмийн итгэлцэл” гэж нэрлэн 2020 он гэхэд улс орон даяар бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор 10 гаруй хотод энэ төслийг туршиж байна.

“Сошиал кредит” гэж юу вэ?

Энэ бол иргэн нэг бүрт зориулсан “оноотой карт” гэж ойлгож болно. Хүн бүрт 800-900 оноо өгнө. Хэрэв та сайн байж өндөр оноо цуглуулбал зочид буудал, нисэх буудлуудад VIP буюу тусгай үйлчилгээгээр хурдан шуурхай үйлчлүүлнэ. Зээл авбал бага хүүтэй, их сургууль төрийн албанд орохоор бол хялбар зам туулна гэх мэтчилэн хөнгөлөлт эдэлнэ. Нэг ёсондоо дээд зэргийн үйлчилгээ авна. Харин оноогоо хасуулж дуусвал нийгмээс тусгаарлагдаж, хорионд орж, ажил мэргэжилтэй болох боломжгүй. Иргэн бүрийг хаана юу хийж, ёс суртахууны ямар доголдол гаргаж байгааг мэдэхийн тулд нүүр царайгаар таньдаг хяналтын камер, биеийн болон газрын хянах төхөөрөмжийг байрлуулна. Мөн гар утасны программууд, цахим хянагчид өдөр тутмын мэдээллийг тань цуглуулна. Бусад мэдээллийг боловсрол, эрүүл мэнд, улсын аюулгүй байдлыг хамгаалах газар, банк санхүүгийн байгууллага зэрэг Засгийн газрын нэгжүүдээс бүрдүүлнэ. Хятадын хэд хэдэн компаниуд технологийг нэвтрүүлж, иргэдийн оноог тооцоолоход хамтран ажиллаад эхэлсэн. Хэрэв энэ оролдлого бүтэмжтэй болбол урьд хожид байгаагүй асар том сошиал инженерчлэлийн төсөл болох юм. Түүгээр ч зогсохгүй дэлхийд анх удаа тэрбум гаруй хүнийг дижитал технологиор хянан дарангуйлсан үйлдэл болно.

Иргэдийн сэтгэгдэл

Дандан 36 настай, туршилт явуулж байгаа хотод амьдардаг. “Сошиал кредит” тогтолцоог төгс төгөлдөр, зайлшгүй хэрэгцээтэй зүйл гэж бодохгүй байгаа ч улс орныг бүхэлд нь зохион байгуулж болох хамгийн зөв сонголт гэдэгт итгэдэг. “Миний бодлоор улс орон бүрийн иргэд тайван, аюулгүй амьдрахыг хүсдэг. Хэрэв хяналтын камерыг олон нийтийн газарт өнцөг булан бүрт байрлуулбал аюулгүй байдал хангагдана” гэж ярьжээ. Дандан 800 оноотой байх ёстойгоос 770 оноо цуглуулсан Хятадын “журамтай” иргэн. Гар утсанд нь машин түрээслэхэд, зочид буудал, байранд ороход барьцаагүй байрлах эрх иржээ.

“Сошиал кредит” хэрэгжиж эхэлснээс хойш аль хэдийн 10 сая хүн шийтгүүлээд байна. Лью Ху бол тэдний нэг. Тэрээр гэмт хэргүүдийн талаар ярьсны төлөө оноогоо алдаж нийгмээс тусгаарлагдсан. Гурван жилийн өмнө болсон явдалд уучлалт гуйж, торгууль төлсөн ч шүүх нэмэлт шимтгэл шаардсаныг төлөхөөс татгалзсан байна. Өнгөрсөн жил өөрийгөө хар жагсаалтад орсноо мэджээ. Нийгэмд байр сууриа алдаж, тусгаарлагдан гэрийн хорионд орсноор гэр бүлийнхээ ирээдүйд санаа зовдог болжээ. Туршилтын системийн уршгаар хаашаа ч явах боломжгүй, нүд нь сохорч чих нь дүлийрсэн мэт байдаг гэнэ. Гар утасны программаа ашиглан галт тэрэгний тасалбар захиалсан ч боломжгүй гэсэн хариу авч, эрэн сурвалжлах сэтгүүлзүйн талаар нийтэлсэн олон нийтийн цахим сүлжээний хаягуудыг нь хаасан байна. Тиймээс “сошиал кредит” бол хар бараан сүүдэр гэдгийг дэлхийн нийтэд анхааруулахыг хүсчээ.

Ийнхүү зарим нэгд нь “Сошиал кредит” таалагдаж байгаа бол зарим хүмүүс дургүй байна. Системийг хэрэгжүүлэх талаар Өрнөдийн орнуудын жишгийг дагаж олон нийтийн санал асуулга явуулаагүй. Боломжийн боловсролтой, хөрөнгөтэй дундаж давхаргын иргэдийн оноо авах гол шалгуур нь хувийн зан байдал. Нэг талаар нийгмийн эрүүл аюулгүй байдлыг хамгаалж байгаа мэт боловч нөгөө талаас улс төрийн зорилготой, эсэргүүцэгчдийг чимээгүй болгож, Коммунист намын ноёрхлыг хадгалж үлдэхэд чиглэсэн гэж үзэх хүмүүс олон. Анхаарууштай нь та ганцаараа оноогоо нэмж хасахгүй, таны гэр бүл найз нөхөд оноонд тань нөлөөлнө. Хэрэв аав чинь эсвэл найз чинь Засгийн газрын тухай таагүй үг хэлбэл таны онооноос хасна. Найз залуу, болздог хүн чинь ч нөлөөлнө. Ингээд бодохоор “журамт иргэн”-ээр шагнуулж хөнгөлөлт эдэлсэн ч “шударга нийгэм”-д амьдарч байна гэж бодож болох уу?

Эх сурвалж: http://www.abc.net.au

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.