СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мьянмар: 89 зорчигчтой онгоц урд дугуйгүй газарджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Мьнмяарын Үндэсний нисэх хүчний онгоц газардах үед урд дугуй нь дэлгэгдээгүйн улмаас нисгэгч ослын буулт хийх шаардлагатай болжээ. Embraer 190 загварын онгоцны нисгэгч 82 зорчигч, нислэгийн багийн долоон гишүүнийг гэмтээж бэртээлгүй эсэн мэнд газардаж чадсан байна.

Онгоцны ахмад Мьят Мое Аунг ослын буулт хийхээсээ өмнө Мандалай нисэх буудлыг хоёр  ч удаа тойрон эргэжээ. Мьянмарын Үндэсний нисэх хүчний онгоц нийслэл Янгоноос Мандалайг чиглэсэн байна.

 

 

Ослын буулт хийхдээ нисгэгч аюулгүйн албаны зааварчилгааг дагаж онгоцны жинг багасгахын тулд илүүдэл шатахуунаа шатаажээ. Урд дугуйгүй газардахдаа 25 секундын турш элгээрээ гулгаж зогссон байна.

Тус улсын тээвэр зуучлалын сайд Вин Хант ослын буулт хийсэн нисгэгчийг сайшаан магтжээ. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Биман Бангладеш Эйрлайнсын онгоц цаг агаарын таагүй байдлын улмаас Янгоны нисэх буудалд ослын буулт хийж 17 зорчигч бэртэж гэмтсэн тохиолдол гарсан юм.

 

 

Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.