Т.САЙХАН
Нийслэл Засаг дарга С.Амарсайхан ажлаа аваад хотын захиргаанд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, зарим газруудыг нэгтгэж, нэршлийг өөрчилсөн. Тэгвэл одоо бүтцийн өөрчлөлтэй холбоотойгоор зарим томилгоо, халаа сэлгээг хийж эхэлжээ.
Тухайлбал, Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулууныг өөрчлөх асуудал яригдаж байна. Түүний оронд Нийслэлийн Орон сууцны корпорацийн дэд захирлаар ажиллаж байгаа А.Энхманлайг томилохоор яригдаж байна. А.Энхманлай нь Хэнтий аймгийн Галшар сумын хүн бөгөөд Баянзүрх дүүргийн Газрын албаны даргаар ажиллаж байсан юм байна.
2019.5.13 даваа №98 (6065)