СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сайжруулсан түлшийг ирэх сараас картаар олгоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

М.Туяа

. Нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган айлд түүхий нүүрсний оронд сайжруулсан түлш хэрэглэх талаар мэдээлэл өгч, хяналт тавих ажлыг төвийн зургаан дүүргийн хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нар хийх юм. Иргэд сайжруулсан түлшийг 540 орчим цэгээс картаар авах бөгөөд хүссэн хэмжээгээр авахгүй болохыг Агаар, орчны бохирдлын эсрэг “Хүчээ нэгтгэе” чуулганы үеэр хэлэлцлээ. Одоогийн байдлаар сайжруулсан түлш авах картыг хийж байгаа бөгөөд 2-6 тонныг авах эрхтэй байхаар төлөвлөжээ.

. Чуулганы үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Улаанбаатар хотын 220 мянга гаруй гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан түлш хэрэглүүлэх, түүхий нүүрс хэрэглүүлэхгүй байхад хяналт тавьж ажиллах гэрээт ажилтнууд чуулганаа хийж байна. Төрөөс түүхий нүүрсний хэрэглээг хориглосонтой холбоотойгоор төрийн өмчит “Тавантолгой түлш” компанийг байгуулсан. Одоогоор 60 гаруй мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэсэн байна” гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.