СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-05-12

Цасан шуурганаар хоёр иргэн нас барж, төөрсөн гурван иргэнийг хайж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Энэ сарын 11-ны өдрөөс Өмнөговь аймгийн нийт нутгаар цасан шуурга шуурч зам даваа хаагдах, малчид малтайгаа шуурганд уруудах, алга болсон тухай дуудлага мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэний дагуу аймгийн Онцгой комисс, сумдын ЗДТГ-ынхан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.
Нийт 69 дуудлагаар 41 иргэн малтайгаа алга болсон, тээврийн хэрэгсэл эзэмшигч, зорчигчид төөрсөн гэх дуудлага мэдээллийн дагуу аймаг, сумын эрлийн 48 техник хэрэгсэлтэй, 149 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг гарч эрэн хайх, аврах ажлыг зохион байгуулж 41 иргэнээс 36 иргэнийг эсэн мэнд олсон бөгөөд хоёр иргэн осгож нас барсан харамсалтай хэрэг боллоо. 
.
Мөн Даланзадгад сумаас урагш 14 км-т 1000 гаруй мал цасны хунгарт дарагдсан тухай дуудлага мэдээллийн дагуу аврах багийг гаргаж, Даланзадгад сумын хатуу хучилттай автозам, гэр хорооллын шар усны үерийг зайлуулах ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.


 Өнөөдрийн байдлаар орсон цас хайлж шар усны үер болох төлөвтэй байна. Гэрэл цахилгаан баруун гурван суманд тасарсан. Энэ сарын 14-ны 06-22 цаг хүртэл Өмнөговь аймаг тэр чигээрээ гэрэл цахилгаан тасрана.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.