Өмнөговь Улаанбаатарын чиглэлийн замд хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас өчигдөр Цогт-Овоо суманд 5 хүнийг тус аймгийн онцгой байдлын хэлтсээс эрэн хайх ажлыг эхэлжээ. Цаг агаар таагүй үеэр Сэврэй, Гурвантэс, Ноён, Даланзадгад сумдад тог тасарсан байна. Өчигдөр оройн 20 цагийн байдлаар Өмнөговь аймгийн нутгаар орсон цасны хэмжээ Цогт-Овоо, Цогтцэций сумдад 6мм, Хүрмэн 4мм, Мандал-Овоо, Ноён сумдад 3мм, Манлай 1мм, Ханбогд, Номгон, Баян-Овоо сумдад 0,7мм цас орсон байна. Булган 17см, Даланзадгад 12см, Цогт-Овоо 8см, Цогтцэций, Хүрмэн, Ноён сумдад 4-5см, Гурвантэс 2см цасан бүрхүүл тогтсон байна.