СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: "Аспайр Майнинг" ХХК болон Сүхбаатар талбайд болж буй жагсагчдын байр суурийг хүргэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

“Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-ын төлөөллүүд өнөөдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийлээ.

Ямар зорилгоор уг суултыг хийж буйг тус ТББ-ын тэргүүн Н.Энхбаатараас тодруулахад “. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Аспайр Майнинг” компани Сэлэнгэ мөрнийг өгсөж, олон голын бэлчирийг дайрсан хатуу хучилттай зам тавьж Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд байдаг Овоотын нүүрсний ордод олборлолт хийх гэж байгаа. Үүнийг эсэргүүцэн жагсаж байна. Энэ зам тавигдсанаар Цагаан-Уул сумын зэс молбидений орд, Мөрөнгийн хойно байдаг фосфорын ордыг ашиглана гэж бид эсэргүүцэж байгаа. ” гэв.

Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс бид “Аспайр майнинг” компанийн хуулийн зөвлөх М.Энх-Одоос Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх гэж байгаа төслийнх нь талаар тодруулахад:

-. Манай төслийн талбай Цэцэрлэг сумаас урагш Могойн голын уурхайн хажууд байдаг.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт баруун чиглэлийн хатуу хучилттай зам тавина гэж заасныг хэрэгжүүлж бид хатуу хучилттай зам тавиад уг ордоо ашиглахаар төлөвлөж байгаа. Цэцэрлэг сумаас Мөрөн хүртэл зам харилцаа маш муу. Байгалийн хэцүү тогтоцтой учраас нутгийн иргэд өвлийн улиралд 200 орчим км замыг 12 цаг туулдаг. Мөн тус замаар сүүлийн 50 жил нүүрс тээвэрлэхдээ зарим газраа 32 салаа зам гаргаж байгаль орчныг маш их сүйдэлсэн. Манай компанийн зам тавигдсанаар харин ч байгаль орчинд ээлтэй болно.

. Манай компанийн төсөл хэрэгжсэнээр Цэцэрлэг суманд 500 орчим ажлын байр бий болно. Сумын иргэдийн орлого өсч амьжиргааны олон үүсвэртэй болно шүү дээ. Манай компани 2012 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Цэцэрлэг сумын оюутнуудын 178 сая төгрөгийн сургалтын төлбөрийг төлж, хүн эмнэлгийн байрыг нь шинээр барьж өгсөн. Гал унтраах ангид таван сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх мэтээр багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Нүүрсний уурхай ашиглалтад орвол эдийн засгийн үр өгөөж нь бүр ч их болно. Нэг зүйлийг нэмж хэлэхэд бид ямар ч фосфорын ордын лиценз эзэмшдэггүй. Манай компани зөвхөн нүүрс олборлодог” гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.