Налайх эрүүл мэндийн төвийнхөн “Нярайн эмгэг судлалын тасаг”-ийн нээлтээ өчигдөр орой хийжээ. Эх хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор нээсэн уг тасгийн нээлтэд НЭМГ-ын дарга Налайх дүүргийн удирдлагууд холбогдох албаныхан оролцжээ.
Тус тасаг нь хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох багаж, хиймэл амьсгалын төхөөрөмж зэрэг хүүхдийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тул нярайн эмгэгийг эрт үед нь илрүүлэх, тус дүүргийн хүүхдүүдийг цаг алдалгүй эмчлэх, нийслэл рүү явах хөдөлгөөнийг бууруулах, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм байна.