Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны зарлигаар жил бүрийн 5 болон 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ.
Энэ жилийн хувьд мод тарих үндэсний өдөр өнөөдөр тохиож байгаа бөгөөд хувь хүн, айл өрх, албан байгууллагууд өөрсдийнхөө хашаа, эзэмшил талбай болон ойр орчиндоо мод шинээр тарих, тарьсан моддыг услах сайхан уламжлалыг тогтоогоод ес дэх жилээ угтаж байна.
Монгол улс мод тарих үндэсний өдөртэй болсон дэлхийн 33 дахь орноор бүртгэгдсэн бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг төрийн тэргүүнээсээ эхлээд түмэн олноороо дуу хоолойгоо энэ л өдөр нэгтгэдэг юм.
Өнөөдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 11.00 цагаас УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төрийн өндөр тушаалтнууд, иргэд, байгууллагууд бүх нийтээрээ мод тарих юм байна.