БНСУ-ын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам болон Солонгосын аялал жуулчлалын төвөөс өнгөрсөн онд тус улсыг зорин ирсэн 16 469 гадаадын жуулчныг хамруулсан “Гадаадын жуулчдын бодит зарцуулалт-2018” судалгааны дүнг танилцуулав. Судалгаагаар аялал, жуулчлалаар байх хугацаандаа тус улсын зүгээс ядуу тарчиг амьдралтай, хөгжиж буй улс хэмээн тодорхойлогддог Монгол Улсын жуулчид хамгийн их буюу 2069 $/1 хүнд/ зарцуулдгаараа тэргүүлсэн нь тэдний гайхшралыг төрүүлжээ.
Энэ нь Монгол Улсаас ирэх жуулчдын албан ёсны аяллын хугацаа уртассан, гоо сайхны ба бусад төрлийн эмчилгээ, хагалгааны зорилгоор ирэх болон бага гарын/Ганзагын/ наймаачид нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж үзсэн байна.
Цаашлаад тус улсад хамгийн олон буюу Монгол иргэдээс даруй хоёр дахин ихээр ирдэг Хятад улсын жуулчид 1887$, Ойрхи Дорнодын-1776$, Энэтхэг-1548$, ОХУ-1348$ тус тус зарцуулдгаараа эхний таван байранд орсон байна.
Харин хамгийн бага мөнгө зарцуулдаг орны жуулчдаар Япон улс-791$-оор тэргүүлж удаад нь Филиппин-965$, Канад-1006$, Малайз-1035$, Австрали-1048$ зэрэг улсууд оржээ.
Эх сурвалж: www.ubchamber.mn