БНХАУ, Монгол улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил 2018 онд 90%- тай хийгдэж арваннэгдүгээр сарын 2-ны өдөр төслийн нийт замын хөдөлгөөнийг нээсэн.
Төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламжийн ажил, гэрэлтүүлгийн ажил, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг 2019 оны 04-р сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэн хийж байгаа.
Харин Авто замын өнгөн хучилтын ажлыг 05-р сарын 11-ны өдрөөс эхлүүлж байгаатай холбоотойгоор тус гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хаахаар болж байна. Тус ажил 05-р сарын 23-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд замыг хэсэгчлэн хааснаар замын хөдөлгөөнд саад учрахгүй ч ачаалал нэмэгдэх тул тус чиглэлд зорчигчидод хэсэгчлэн хаах хуваарийг танилцуулж байна.
Маргаашнаас буюу 5-р сарын 11-12-ны өдрүүдэд зураг дээр улаанаар тэмдэглэсэн хэсгүүд буюу ТЭЦ-3-аас Яармагийн гүүр рүү зорчих хэсгийн 1 эгнээ, Наадамчдын гудамж буюу Нисэх-Яармаг чиглэлээс Хотын төв рүү орох талын зорчих хэсгийг түр хааж, эсрэг талын зорчих хэсгийн сөрөг хөдөлгөөнтэй болгосон тул Гурвалжингийн гүүрний чиглэлд зорчих иргэд ТЭЦ-3-ын зүүн урд гэрлэн дохиотой үндсэн уулзвараар зорчино.
Гүүрний өнгө хучилтын ажил хийгдэхтэй холбоотойгоор автозамд тэмдэг тэмдэглэл, хаалт, хашлага байрлуулсан байх тул иргэд замын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл, тэмдгийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.