Богд уулын ам “Чингисийн өргөө” амралтын газар орчимд нэгэн тэмээ маш олон жил болсныг нийслэлчүүд мэдэх билээ. Ялангуяа жилийн дөрвөн улирал дамнан Богд уул, Баруун ширээт рүү явган алхдаг хүмүүст энэ тэмээ маш эртний танил нь.
Алхагч хүмүүсийн өгсөн болгоныг идэж, хамт зургаа татуулж, Богд уулын савдаг мэт аж төрсөөр ирсэн энэ тэмээг өнөөдөр ачаад явжээ. Хамгийн сайхан мэдээ нь олон жил ганцаар хотод амьдарсан тэмээг ижил олон сүрэгтэй нэгтгэхээр ийн авч явж байгаа аж. Ингэхдээ түүнийг Элсэн тасархайд хүргэж, эх орноо гадны жуулчдад сурталчлах “их үүрэг” хүлээлгэжээ.
Харин түүнд аялагчид, алхагчид их амжилт хүсэн, хамт авхуулсан зургаа цахим хуудаст оруулж байна.
"Олны танил" тэмээ нэг хэсэг бие нь өвдөж, хэвтэрт орсон ч эргээд босоод ирсэн байдаг.
Эх сурвалж: Daagii compass