СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-05-10

LIVE: МХЕГ-ын 25 албан тушаалтанд холбогдох хэргийг "Хөөн хэлэлцэх хугацааг багасгасан"-аас болж хэрэгсэхгүй болгожээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хэрэг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг

Ингэснээр томоохон хэргүүд замхрах нөхцөл үүсч байгааг УИХ-ын зарим гишүүн, хуульчид онцолж байгаа юм.

Хамгийн энгийн жишээ нь хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 08-нд:

МХЕГ-ын  Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэрэг/ эдгээр хүмүүсийн ажил, гэрт хийсэн нэгжлэгээр сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсон/- ийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүх хэрэгсэхгүй болгосон юм.

Энэ мэтээр авлига албан тушаалын хэрэгт холбогдсон эрх мэдэлтнүүд хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргээс мултарч эхлээд байгаа нь ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа юм. Мөн “УИХ-ын гишүүд өөрсдийгөө өршөөсөн, хэргээс мултлах гэсэн хууль санаачилж баталлаа” гэх шүүмжлэлийг ч дагуулж байна. Энэ хуулийн өөрчлөлт дээр УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг бид сонссон юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.