Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалын орлого өнгөрсөн онд 38 сая төгрөгөөр өсч, 271.7 сая төгрөг болжээ. Тэрбээр 2019 оны хоёрдугаар сард АТГ-т гаргасан ХОМ-тээ нөхөр Р.Эрдэмдэлгэртэйгээ хамтран эзэмшдэг “АХОБ” гэх нэртэй компаниа зориуд мэдүүлээгүй зөрчлийг гаргасан байв.
Хамгийн ноцтой нь Д.Мөнхжаргал дарга өөрийн нөхөр болох Р.Эрдэмдэлгэрийнхээ нэр дээр бүртгэлтэй “Жаргалан гурав” хэмээх хувийн цэцэрлэгт улс, орон нутгийн төсвөөс 2018 онд 193,901,800.0 төгрөгийн татаас авсан өгсөн атлаа нөхрийгөө нэг ч төгрөгний орлого олоогүй хэмээн ХОМ-ээ бөглөсөн нь анхаарал татаж байна.