Тав дахь удаагийн Ази тивийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Тайвань улсын Кинмен хотноо явагдаж байна. Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг хурд хүчээ сорин өрсөлдөж байгаа ба Монгол улсаас эрэгтэйчүүдийн ангилалд Мон-Алтиус сургуулийн залуу баг, эмэгтэйчүүдийн ангилалд МУИС-ын баг тус тус өрсөлдөж байгаа юм.
Тэмцээний эхний өдөр манай багууд тус бүр нэг хожил авч, нэг ялагдал хүлээгээд байгаа юм. Харин өнөөдөр шийдвэрлэх чухал тоглолтуудаа хийх юм. Өнөөдөр манай багууд дараах хуваарийн дагуу тоглолтоо хийнэ.
Тоглолтын хуваарь: /Улаанбаатарын цагаар/
15:40 цагт: Эрэгтэй баг - БНСУ. 16:15 хожсон
16:50 цагт: Эмэгтэй баг - Тайвань. 12:17 хожигдсон
19:10 цагт: Эмэгтэй баг - БНХАУ. 18:8 хожсон
19:40 цагт: Эрэгтэй баг - Хонг Конг
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол та бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.