СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: М.Билэгт: МАН 2016 онд "Ажилтай, орлоготой гэр бүл" гэсэн мөрийн хөтөлбөр барьж орсон шүү дээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

УИХ-ын чуулганы 5 сарын 10-ны өдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг үргэлжилэн хэлэлцэж байна

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн М.Билэгт

"2016 онд эдийн засгийн хүнд нөхцөлд энэ удаагийн парламент байгуулагдсан. Бид ямар ч гэсэн сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлээгүй гэж бодож байна. Одоо эдийн засаг 5-6 хувийн өсөлттэй байна. 2017 онд бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх нь бүү хэл гадаадаас авсан зээлийнхээ хүүг яаж төлье гэсэн байдалтай байсан бол 2018, 2019 онд нийгмийн салбарт сүүлийн 10-аад жил хийгээгүй хөрөнгө оруулалт хийж байна. Төрийн үйлчилгээг орчин үеийн нөхцөлд хүргэх ажлууд хийж байна.

Удахгүй бид сонгогчдод дүнгээ тавиулах гэж байна. 2016 онд МАН-ын барьж орсон мөрийн хөтөлбөрт итгэж сонгогчид саналаа өгсөн. Гэтэл иргэдийн амьдралд бидний мөрийн хөтөлбөр бүрэн нөлөөлж чадаж байна уу. "Ажилтай, орлоготой гэр бүл" гэсэн заалт бий. Энэ бодлого шаардлагын хэмжээнд хүрэхгүй л байна шүү дээ. Одоо яах юм бэ" гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

"МАН-ынхан та бүхэн 2016 оноос хойш Монголын иргэн бүрийг 23 сая төгрөгийн өрөнд оруулсан. Эдийн засгийн өсөлт сайжирлаа л гэх юм. Ард түмэнд нөлөөлөхгүй байна. Засгийн газрын зардал 2 их наяд 500 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Дарга нарын тансаг хэрэглээ л нэмэгдсэн байна. Тэтгэвэр авдаг хөгшний мөнгө 43 000 төгрөгөөр нэмэгдсэн ч махны үнэ л үүнийг гүйцсэн. Хүн амьдрахад хэрэглэдэг бусад 300 нэр төрлийн зардлын өсөлтийг яах юм бэ. 

Ганц жишээ дурдья. Ховд аймгийн Жаргалант сумын 50 айлаас судалгаа авахад 2-хон айл л зээлгүй, бусад нь бүгд зээлийн өрөнд орчихсон байна. Мөнгөний хатуу бодлого Засгийн газар хэрэгжүүлснээс болж зах зээлд бэлэн мөнгө байхгүй, дан өрийн бичилтэд орчихож. Та нарын эдийн засгийн өсөлт та нарт л очиж байна. Ард түмэнд очихгүй байна" гэлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

"Та он андуураад байна. 2015, 2016 оны үеийн байдалтай хольж байна. Эдийн засгийн өсөлтөөс бий болсон энэ мөнгөөр та бүхний тавьсан /2012-2016 оны үеийн засгийн эрх барьсан АН-ын Засгийн газар/ 6,5 их наяд төгрөгийн өр зээлийг дарсан.  3,4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдсан байна. Энэ нь эргээд хөдөө орон нутагт ажлын байр болж очно" гэлээ. 

ХНХ-ын сайд С.Чинзориг

"Засгийн газраас эдийн засгийн өсөлтийн үр шимийг ард иргэддээ тэгш, шударгаар хувиарлах бодлого барьж байгаа. Иргэдийн бодит орлого болж, гар дээр нь очих боломжтой болгосон. 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг нэг ч төгрөгөөр нэмээгүй байсан. У.Хүрэлсүхийн засгийн газар хоёр ч удаа бодитойгоор нэмэгдүүлсэн. 2014 оныхтой харьцуулбал 24,6 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Халамжийн тэтгэвэр нэмсэн. Хүүхдээ харж байгаа эхчүүдэд олгох мөнгийг нэмсэн гэх мэт олон эерэг арга хэмжээ бий. Үндэсний статистикийн газрын жилийн эцсийн мэдээг та хараарай. 2018 онд өрхийн сарын мөнгөн орлого 2017 оныхоос 16,9 хувиар өссөн. Энэ бол эдийн засгийн өсөлтөө иргэддээ тэгш шударгаар хувиарлахын үр дүн юм" гэлээ.

ҮСХ-ны дарга А.Ариунзаяа 

"Сүүлийн 3 жилийн байдлаар ажилгүй иргэдийн тоо буурч 2018 оны байдлаар 105 000 иргэн болсон. ААНБ 2,1 мянгаар нэмэгдсэн. 2018 оны 4-р улирлын дүнгээр нэг өрхийн мөнгөн орлого 1,1 сая төгрөг болж нэмэгдсэн. Зочид буудал, зоогийн газрын орлого 40 хувиар, хоол хүргэлтийн үйлчилгээ 54 хувиар нэмэгдсэн. Хадгаламж 2017 оноос 19 хувиар нэмэгдсэн" гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

"2014 онд АН Оюутны 70 000, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө өгч, бүх халамжийн зардлыг өгч байсан. Тухайн үед амьдрал хэцүү л байсан. Хүмүүс эдийн засгийн бодит орлого иргэдийн хармаанд орж ирэхгүй байна гэж үзээд ард түмэн 2016 онд МАН-ыг сонгосон. Гэтэл та бүхэн эдийн засаг өсч байна гэчихээд яг юу хийсэн юм бэ. Надад гоё тоо хэлээд хэрэггүй. Та бүхэн гудамжинд гар, суманд оч, ард түмнээсээ асуу" гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.