СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Калифорни: Сэжигтэн рүү 76 удаа галласан цагдаа нарыг гэмгүйд тооцов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын Калифорни мужийн Анахейм хотод өнгөрсөн зун болсон буудалцааны хэрэгт холбоотой цагдаагийн хоёр офицерын хэргийг шалгаж дуусчээ. Мужийн цагдаагийн газар офицеруудыг гэм буруугүй гэж үзсэн тул ямар нэг ял тулгаагүй байна.

Цагдаагийн ажилтан Шон Стэймэтс, Кевин Педерсен нар сэжигтэн 50 настай Элют Пеналоза руу 70 гаруй удаа галлаж хороосон хэрэг өнгөрсөн жил гарчээ. Сэжигтэн зэвсэглэсэн ба хачин жигтэй авир үйлдэл гаргасан гэж мэдүүлэг өгсөн байна.

Болсон хэргийг эргэн сөхвөл 2018 оны долдугаар сарын 21-ний өглөө сэжигтэн Навагийн дүү цагдаад дуудлага өгч ямар нэг эмэнд мансуурч хий юм харж айлган сүрдүүлж байгаа тухай хэлжээ. Мөн цагдаа нарт Нава буу болон хутгаар зэвсэглэсэн байгаа гэж анхааруулсан байна.

Цагдаа нарыг ирэхэд сэжигтэн том оврын машин дотор сууж байжээ. Офицерууд удаа дараа түүнийг машинаа зогсоож буухыг шаардсан боловч сэжигтэн үл ойшоож машины шалан дээрээс хагас автомат гар буутай төстэй зүйл авч цонхоороо цагдаа нар луу чиглүүлсэн байна. Тиймээс аргагүйн эрхэнд сэжигтэн рүү гал нээсэн гэжээ.

Цагдаагийн машины жолооны ард сууж байсан Педерсен Нава руу 64 удаа буудсан бол зорчигчийн суудалд байсан Стэймэтс 12 удаа галлажээ. Сэжигтний цуснаас мансууруулах бодис илэрсэн бөгөөд 76 удаа сум илгээсний ес нь онож амь насыг нь бүрэлгэсэн байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.