Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг уржигдар буюу 2019.05.08-нд Хууль зүйн Байнгын хороогоор хэлэлцээд өөрчилж баталсан. Энэ нь хуульчдын дунд маргаан дэгдээж, "Иргэд хөндөгдсөн эрхээ сэргээж шүүхэд гомдол гаргах боломжгүй боллоо" гэж мэдэгдэж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Тогтолцоогоо эргүүлж эвдээд байна. Тухайн институци дээр ямар алдаа байгааг тухай бүрт нь засаад явах ёстой шүү дээ. Гэтэл бид ардчиллынхаа зарчмаас ухраад байна" гэлээ.
-Энэ хуулийг нэг удаагийн шинжтэй хууль гэж ойлгож болох уу?
- Эрдэнэттэй холбоод байх шиг байна. Мэдэээж Шүүхийн байгууллагад шинэчлэл хийх нь зөв. Гэхдээ шүүх зөв шийд гаргасан эсэхийг хянах хэрэгтэй. АТГ, Прокурорын дарга цэргийг солиод л явж байна.
Нэг удаагийн хууль уу, үгүй юу гэдгийг эргээд харах хэрэгтэй. Мөн хэрэг хянагдах үйл явцыг эргээд харах хэрэгтэй.
-Сая Хуульзүйн сайд нь бүх зүйлийг шүүхээр шийдэхгүй Засгийн газар, ҮХЦ дээр хянагдах боломж байна гэж хэллээ л дээ?
- Бүх зүйлийг шүүхээр шийднэ. Энэ бол Үндсэн хуулиар гаргасан зарчим. Үндсэн хуулийнхаа энэ зарчмаас буцаж ухарч болохгүй.