Япон улсын өмнөд эргийн орчимд өнөөдөр өглөө 6,3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллээ. Одоогоор бүс нутагт гарз хохирол учирсан болон цунамийн аюулын дохио дуугарсан тухай мэдээлээгүй байна.
Газар хөдлөлт өглөөний 08:48 минутад бүртгэгдсэн ба голомт нь Мияазаки мужийн эргийн ойролцоо 20 км-ын гүнд бүртгэгджээ. АНУ-ын Газарзүй судлалын газраас газар хөдлөлтийн хүчийг 6,4 магнитуд байсан гэжээ.
Кюшугийн Цахилгаан эрчим хүчний корпорацийн мэдэгдсэнээр Сендай цөмийн цахилгаан станцын үйл ажиллагаа доголдоогүй байна. Мияазаки, Кумамото, Кагошимагийн нисэх буудлуудыг хяналтад авчээ.
Эх сурвалж: www.reuters.com