СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Нямдорж: Захиргааны хэргийн хуулиас илүү хүчтэй УИХ, ҮХЦ-д хүмүүс хандаж болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өчигдөр буюу 2019.05.08-нд Хууль зүйн Байнгын хороогоор хэлэлцээд өөрчилж баталсан. Энэ нь хуульчдын дунд маргаан дэгдээж, "Иргэд хөндөгдсөн эрхээ сэргээж шүүхэд гомдол гаргах боломжгүй боллоо" гэж мэдэгдэж байгаа юм. Энэ талаар ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр Төрийн ордонд тайлбар өглөө. 

-Үндсэн хуулинд Засгийн газрын шийдвэр хууль зөрчвөл Засгийн газар өөрөө засна эсвэл ҮХЦ хянана гэж заасан байдаг?

Энэ нь Үндсэн хуультай ижил баримт бичиг шүү дээ. Ийм шийдвэр гарсаар байтал Захиргааны шүүх хууль зөрчиж шийдвэр гаргаад байхаар нь санал оруулж өөрчилсөн юм.
УИХ-аас гаргасан чиглэлээрх Засгийн газрын шийдвэр Захиргааны шүүх дээр хянагдахгүй болгож томъёолсон. Бусад нь Захиргааны шүүх дээр хянагдана. Улс төржүүлж байгаа л асуудал шүү дээ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг биeлүүлэх ёстой биз дээ? Шүүх дураараа авирлаад байгаа явдлыг хязгаарлахын тулд ийм байдалд хүрсэн.

-Иргэдийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргалаа гэхэд иргэд шүүхэд хандах эрхгүй болчихлоо шүү дээ?

-Эрдэнэтийн маргаан зогслоо гэж ойлгож болох уу, энэ хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор?

- Эрүүгийн журмаар цааш шалгагдана. Одоохондоо Онцгой дэглэм гэдэг нөхцөлтэйгээр ажиллаж байгаа шүү.
Захиргааны шүүхээс илүү хүчин чадалтай Үндсэн хууль байнаа. УИХ-ын тогтоол хүчинтэй байна. Энэ хоёрыг хэрэгжүүлнэ. Хулгайлсан, луйвардсан асуудлаар нь Эрүүгийн хэрэг дээр үргэлжлүүлэн шалгана.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.