СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-05-10

LIVE: Г.Нямдаржаа: БНХАУ-ын иргэн Х.Идэнбаяр над руу хоёр рекетчинг явуулж дарамтлуулж байсан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө


Богд-Ар хорооллын оршин суугчдын төлөөллүүд БНХАУ-ын иргэн Х.Идэнбаяр төрийн албан хаагчидтай хамтран тус хорооллын иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Тэнгэрийн гэгээ” СӨХ-ны дарга Г.Нямдаржаа “БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани болон иргэд Монголчуудын иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Иймд оршин суугчид хамтран тэмцсэний эцэст
Гэвч “Богда Холдинг” ХХК-ийн захирал Х.Идэнбаяр Нийслэлийн газрын алба болон бусад холбогдох хүмүүст шахалт үзүүлсээр байгаад сургууль цэцэрлэгийн цогцолбор барих зориулалттай 3500 мкв газрын гэрчилгээг хүчингүй болгуулсан байна. Энэхүү хууль бус ажилдаа НИТХ-ын төлөөлөгчид, төрийн холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан байж болзошгүй байна.
ЗГХЭГ-аас Богд-Ар хороололд сургууль цэцэрлэг барих ажлыг шийдэж өг гэж удаа дараа шийдвэр гаргасан боловч Нийслэлийн Засаг дарга, Газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газар нь шийдэхгүй байсаар байгаад өнөөдрийг хүрлээ.

Оршин суугчдын эрхийг хангаж сургууль цэцэрлэгийн цогцолбор барих зориулалттай газар эзэмших эрхийг хотын дарга дахин сэргээж өгөхийг шаардаж байна” хэмээн ярилаа.
Богд-Ар хорооллын оршин суугч Э.Батцэнгэл “Богд Ар хорооллын дундах сургууль цэцэрлэгийн цогцолборын зураг энэ байна. Гэтэл хотын захиргаанаас энэ цогцолборын яг урд нь 16 давхар өндөр барилга бариулах зөвшөөрлийг олгосон атлаа тэр өндөр байшингийн сүүдэрт цэцэрлэг барих газрын жижигхэн газрыг олгочихсон байх юм. Тэр цэцэрлэгт хүмүүжих хүүхдүүд хэзээ ч нар үзэхгүй байрлалтай газарт баригдахаар байна. Хотын даргаас бид юу хүсч байгаа вэ гэхээр БНХАУ-аас анх зүү тавих үйлчилгээ үзүүлнэ, сувиллын үйлчилгээ явуулна гэж ирсэн Х.Идэнбаяр гэдэг хүн өнөөдөр төрийн байгууллагыг нь албан тушаалтнуудтай нь базчихаад байж байгаад харамсаж байна” гэлээ.
Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны зохион байгуулагч Ш.Аригмаа “Манай хорооллын иргэд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хэрхэн хамруулах вэ гэдэг байнгын асуудалтай болсон. Энэ асуудлыг нь шийдэх асуудлыг захиргааны хамгийн доод шатны нэгжээс дэмжиж энэ хуралд оролцож байна. Богд-Ар хорооллын дунд сургууль цэцэрлэг зориулалтаар төлөвлөсөн газарт нь сургууль цэцэрлэгийг нь барьж өгөөч ээ хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна” гэсэн юм.

Хэвлэлийн бага хурал дуусахын өмнө Г.Нямдаржаа “Бид оршин суугчдынхаа төлөө тэмцээд элдэв дарамтад орсон. Бүр Хамгийн сүүлд өнөө өглөө надруу залгаад чи хэвлэлийн бага хурал зарласан байна чамайг яана ийнэ гэж дарамталсан” хэмээлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.