СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пхеньян тав хоногт хоёр дахиа пуужин харваж Вашингтоны эгдүүцлийг төрүүлэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Умард Солонгос улс ойрын тав хоногийн зайтай хоёр удаа ойрын зайн пуужин туршсан тухай Өмнөд Солонгосын арми мэдээлэв. Удаа дарааллан хөөргөсөн пуужингуудыг баруун хойд нутгийн Кусонг хотоос галласан ба 420, 270 км зайг туулсан гэж үзжээ.

Ким Жон Ун, Дональд Трамп нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэнээс хойш цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр зогсонги байдалд орсон. Үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэхээр АНУ-ын элч төлөөлөгч Стефен Беган Өмнөд Солонгост айлчлаад байгаа юм. Ийн дарамт шахалт үзүүлэхээр оролдож байгаагийн нэг жишээ бол удирдагч Ким Орост айлчилж Ерөнхийлөгч В.Путинтай уулзсан явдал юм.

Өмнөд Солонгосын армийн мэдээлснээр Туршилтын пуужин харвасан Кусонг хот нь нийслэл Пхеньянаас 160 км зайтай. Хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сард тив хооронд харвах хүчин чадалтай баллистик пуужингийн туршилт хийснээс хойш энэ сард анх удаа дарааллан пуужин харваж байна хэмээн BBC дамжууллаа.

 

 

Энэ хооронд АНУ-ын засгийн газар Умард Солонгосын ачаа тээврийн усан онгоцыг олон улсын хориг зөрчсөнд буруутган барьж саатуулсан тухай мэдээлжээ. Усан онгоцоор нүүрс тээвэрлэж байсан ба  Вьетнамын Ханойд болсон дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэнээс хойш Вашингтон анх удаа Умард Солонгосын усан онгоцыг барьж саатуулснаа мэдэгдэж байна.

 

 

Wise Honest нэртэй ачааны усан онгоцыг өнгөрсөн онд Индонезид саатуулсан ба Америк руу илгээсэн гэжээ. Өмнөд Солонгост айлчлаад буй тусгай төлөөлөгч Стефен Беган “Умард Солонгосын хийсэн цөмийн туршилтад хэн ч баярлахгүй гэдгийг Ерөнхийлөгч Д.Трамп хэлсэн” хэмээн дамжуулсан юм. Удирдагч Ким Жон Ун хэлэлцээр хийхийг хүсч байгаа хэдий ч хараахан бэлэн болоогүй байна хэмээн Вашингтон үзэж байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.