СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-05-10

Хэнтийн сонгогчдын 57 хувь нь аль нэг нам дэмжихгүй гэжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.Цэнд-Аюуш

Улс төрийн намууд, улстөрчдийн чансааг шалгах, цаашлаад 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлох нөхөн сонгууль ирэх сарын 30-нд Хэнтий аймагт болох билээ. Нөхөн сонгуульд 13 нам оролцох хүсэлтээ илэрхийлснээс 11 нь шаардлага хангаж, СЕХ-ноос батламжаа авсан. .

Тэгвэл улс төрийн барометр судалгааг тогтмол хийж буй МЭК компаниас энэ сарын 5-6-нд УИХ-ын 42 тойрогт аль улс төрийн хүчин, улстөрч хэр их дэмжлэгтэй байгааг судалжээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан сумын сонгуулийн насны 750 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар судалгаа авсан байна. Мөн энэхүү байгууллагаас өнгөрсөн оны наймдугаар сард тус тойргийн . МАНыг өнгөрсөн онд иргэдийн 11 хувь нь дэмжсэн бол энэ жил долоон хувь болон буурчээ. Өмнө нь АН-ыг иргэдийн 21 хувь нь дэмжиж байсан бол энэ жил нэг хувиар буурсан байна. Мөн МАХН-ын тухайд иргэдийн 17 хувь нь дэмжсэн бол энэ сард хоёр хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Харин бусад улс төрийн хүчнүүд өнгөрсөн оныхтой адил нэг хувийн дэмжлэгтэй гэсэн судалгаа гарчээ.

Тэгвэл улстөрчдийн тухайд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг өнгөрсөн онд судалгаанд оролцсон иргэдийн 15 хувь нь дэмжсэн бол энэ жил 33 хувь болсон байна. Харин Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг иргэдийн 35 хувь нь дэмжиж байсан бол одоо 31 хувь болон буурчээ. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг өмнө нь иргэдийн 21 хувь нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол энэ жил зургаан хувиар буурсан байна. Үүнээс гадна бие даан нэр дэвшихээр бэлтгэж буй Б.Гарамгайбаатарыг сонгогчдын гурван хувь нь дэмжжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.