“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн ажил өнгөрсөн онд 90 хувьтай хийгдэж, арваннэгдүгээр сарын 2-нд тухайн замын хөдөлгөөнийг нээсэн билээ. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа уг төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламж, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас үргэлжлүүлэн хийж байгаа аж. Авто замын өнгөн хучилтын ажлыг маргаашнаас эхлүүлж байгаатай холбоотойгоор тус гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хаахаар болжээ. Замын ажил энэ сарын 23-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд замыг хэсэгчлэн хааснаар хөдөлгөөнд саад учрахгүй боловч ачаалал нэмэгдэх тул www.ulaanbaatar.mn сайтад хэсэгчлэн хаах хуваарийг байршуулсан байна.