СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нүүрс олборлох 22 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор Налайхын уурхай бүрэн зогсоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Налайх дүүрэг дэх нүүрс олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч 20 аж ахуй нэгж болон хууль бусаар олборлолт хийж буй компаниуд байгаа эсэхэд улсын байцаагч нар хяналт шалгалт хийлээ.

.

Налайх дүүргийн хувьд, уурхай хаагдсанаас хойш 22 жилийн хугацаанд эмх замбараагүй олборлолт газар авч, хувиараа ашигт малтмал олборлогч иргэд хүнд бэртэж гэмтэх, улмаар амь насаа алдах явдал өнөөг хүртэл гарсаар байна.

Сүүлийн 12 жилийн хугацаанд нийтдээ 141 удаагийн осол гарч үүнээс 275 иргэн аврагдаж, нийтдээ 126 хүн нас барж, 398 хүн бэртэж гэмтсэн байна. Үүнээс гадна хууль бус олборлолтоос үүдэж тус дүүргийн байгаль орчин ихээр сүйтгэгджээ.

. 83 ам цооногоос 32 нь хууль бусаар олборлолт хийж байсныг тогтоон үйл ажиллагааг зогсоосон бөгөөд өнгөрөгч гуравдугаар сарын 1-нээс бүх цооногийн үйл ажиллагааг зогсоосон. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зөрчлийг арилгахаар холбогдох байгууллагууд арга хэмжээ авч буй ч өнөө хэр нь бодитой үр дүнгүй байгаа юм” хэмээн Налайхын МХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Оюунтүлхүүр дурдаж байв.

Налайх дүүрэгт нүүрсний амуудын тоо өвлийн улиралд 150-170-д хүрдэг төдийгүй гар аргаар нүүрс олборлогчдын тоо 1000 гаруйд хүрдэг гэсэн тоо баримт бий.

Сүүлийн 22 жилд хууль ёсны зөвшөөрөлтэй ч, нэг ч газар, иргэн нөхөн сэргээлт хийгээгүй ба ахуйн болон бусад хог хаягдал тус газарт хаа саагүй байх ажээ.

Д.Бат-Өлзий: Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нөхөн сэргээлт хийсэн нэг ч газар байхгүй

Налайхын уул уурхайн нөхөн сэргээлт, байгаль орчинд хэр хэмжээний хохирол учраад буй талаар НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзийгөөс зарим нэг зүйлсийг тодрууллаа.

-Ноцтой зөрчлүүд арилахгүй байгаа нь ямар нөхцөл байдлыг үүсгээд байна вэ?

-Бичил уурхай нэрээр нүүрс олборлох 83 ам цооног гаргаснаас байгаль орчныг доройтуулж, газрыг эвдрэлд оруулж, хог хаягдал цугларч, хөрсний бохирдол үүсч, шаталтаас үүссэн угаарын хий ам цооногоор гадагш алдагдаж агаарыг бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, иргэдийн хашаа, нийтийн эзэмшлийн зам талбайд хөрсний цөмрөлт үүссэн. Нийслэлийн МХГ-аас удаа дараа хяналт шалгалт хийж, шаардлага тавьдаг бөгөөд .

-Хяналт шалгалтын ажлыг удаа дараа хийдэг гэлээ. Ямар зөрчил илрүүлэн ажилласан бэ?

-Байгаль орчныг хамгаалах эрх үүргээ биелүүлээгүй 9 газрын тусгай зөвшөөрлийг цуцалсан. .

Гар аргаар болон далд уурхайн хэлбэрээр ашиглаж байгаа газрууд 41.3 га газрыг сүйтгэсэн байгаа

-Ухаад хаясан газруудад нөхөн сэргээлт хийх боломжтой юу?

-Хүн, мал амьтан унаж бэртэхгүйгээр эргийг нь налуу болгуулдаг. Нүхийг нь булж устгаад дээр нь үржил шимтэй хөрс тавьж нөхөн сэргээх ёстой байдаг ч .

-Нөөцийн хувьд хэр байдаг вэ?

-Хуучин бол Налайхын нүүрсний ордыг далд уурхайн хэлбэрээр ашиглаж байсан. Гар аргаар ухаж байгаа иргэдийн хувьд хөрсний хэвлийгээс ухаж байгаа юм.

-Ирэх тавдугаар сарын 15-наас Улаанбаатарт түүхий нүүрс оруулахыг хориглож байгаа. Энэ тохиолдолд яаж ажиллах вэ?

-Тусгайлсан төлөвлөгөө гаргасан. Байнгын постууд дээр нэмж дөрвөн пост гаргахаар болсон. Дээрх постууд . Улаанбаатар хот руу гарал үүслийн бичиггүй, хууль бусаар түүхий нүүрс оруулахгүй байхаар ажиллана.

Хотын гадна талын бүс нутагт түүхий нүүрс худалдахыг хориглоогүй учраас Налайх дүүргийн орчимд нүүрс олборлох, худалдаалж болно. Гэхдээ шаардлага хангасан газруудад нүүрс олборлохыг зөвшөөрнө.

. Дээрх тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Ашигт малтмал газрын тосны газар, УУХҮЯ, БОАЖЯ-нд хүсэлтээ илгээсэн. . Хэрэв зарим газрын тусгай зөвшөөрлийг цуцлахгүй ажиллах юм бол Налайхын дотоод хэрэгцээг хангах зорилгоор цөөхөн газар ажиллах байх.

-Байгаль орчинд хэр хэмжээний хохирол учраад байгаа вэ?

-. Үүний экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖЯ тогтоох ёстой. Зөвхөн нэг га-д техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхэд ойролцоогоор 10 орчим сая төгрөг болохоор байгаа. Үүнээс гадна нь экологи эдийн засгийн үнэлгээний хохирол өндөр байдаг.

“Налайх дүүргийн уурхайд өнгөрсөн онд давхардсан тоогоор 30 гаруй удаагийн хяналт шалгалт хийсэн бөгөөд нөхөрлөл байгуулагдсанаар осол аваар бага гарах болсон ч ” хэмээн Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг ярьсан юм. 

Цаашид Налайхын иргэд дан ганц уул уурхайгаас хамаарах бус Үйлдвэрлэл, технологийн паркуудад түшиглэн амьдрах боломжийг төр, захиргааны байгууллагуудын шийдвэр, ажил мэдэхээр байна

Ч.Раднаабазар: Уурхайчдаа мэргэшүүлэн ажлын байраар хангахаар ажиллаж байна 

. Налайх дүүргийн ЗДТГ-аас уурхайг цаашид ажиллуулахгүй гэсэн зорилготой байгаа бөгөөд уурхайчдаа мэргэшүүлэн ажлыг байраар хангах тал дээр ажиллаж буйгаа тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар дурдсан юм. Тэрбээр “Манай дүүрэгт томоохон технологийн парк нээгдэхээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжихээр болсон. Иймд дүүргийн ажилгүй иргэд болон уурхайчдаа мэргэшүүлэх тал дээр анхаарч ажлын байртай болгохоор ажиллаж байна. . Уг сургалтын хүрээнд уурхайчдаа давхар эрүүл мэндийн үзлэгт хамруулсан” гэлээ.

Цаашид Налайхын иргэд дан ганц уул уурхайгаас хамаарах бус Үйлдвэрлэл, технологийн паркуудад түшиглэн амьдрах боломжийг төр, захиргааны байгууллагуудын шийдвэр, ажил мэдэхээр байна.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.